Элэгний шинжилгээ өгөхдөө юуг анхаарах вэ?

Элэгний В, С вирүсийн шинжилгээг хэрхэн, яаж, хямд, хурдан өгөх вэ?

Уншигч та элэгний В, С вирүсийн шинжилгээ өгөхөөр шийдсэн бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Шинжилгээ өгөхдөө хамгийн эхлээд өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй. Энэ жилийн хувьд Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас шууд л өрхийн эмнэлэг явах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ 15-39 настай хүмүүсийн хувьд өрхийн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтрээр шинжилгээ өгнө гэдгийг анхаараарай. Өөрийн харъя

Таны нас дээрх ангилалд багтахгүй бол дараагийн шатны эмнэлэг рүү марш! Бидний ярьж заншсанаар Дүүргийн эмнэлэгт үнэ төлбөргүй В,С вирүсийн шинжилгээ өгч болно.

Элэгний В, С вирүсийн шинжилгээ өгөхөд өлөн байх шаардлагатай юу?

Үгүй. Элэгний В, С вирүсийн шинжилгээг хоногийн аль ч цагт шинжилж болдог.

Элэгний В, С вирүсийн халдвартай гарсан тохиолдолд дараагийн шатанд хамгийн түрүүнд хэнд хандах вэ?

Хэрвээ элэгний В,С вирүсийн халдвартай гарсан бол хамгийн түрүүнд харьяа Өрхийн эмнэлэгтээ бүртгэл хийлгэх хэрэгтэй. Ингэснээр вирүсийн ачаалал тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эхний алхмаа хийж байна гэсэн үг. Ингээд Дүүргийн эмнэлэгийн дотор эсвэл халдвартын эмчид хандаарай. Эмч таныг вирүсийн ачаалал тоолох шинжилгээнд явуулна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Эрүүл мэндийн даатгалаар 24 лаборатори вирүсийн ачаалал үнэ төлбөргүй тоолж байна. Гэхдээ 15-39 нас гэх дээрх ангилалд гэдгийг дахин сануулъя.

Ингээд вирүсийн ачааллаа тоолуулсан бол шинжилгээнийхээ хариуг бариад Дүүргийн эмнэлэгийн эмчтэйгээ дахин очиж уулзана уу. Эмч цаашид эмчилгээ хийх эсэхийг шийдэхээс эхлээд бусад зөвлөгөөг танд өгнө.

Сайн мэдээ: В, С вирүсийн халдваргүй гарлаа. Ингээд л болоо юу? 

Баяр хүргэе. Таны элэг эрүүл байх магадлал өндөр байна. Гэхдээ хараахан санаа амарч болохгүй. Учир нь В вирүсийн халдвар авах эрсдэлт хүчин зүйл их байдаг. Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, бэлгийн замаар халдвар авах , олон удаа ашиглагддаг, ариутгал муу хийгдсэн шүдний багаж гэх мэт В вирүсийн халдвар дамжих боломжууд бий. Тиймээс В вирүсийн вакцин хийлгүүлээрэй. С вирүсийн хувьд вакцин байхгүй.

Вакцин хийлгүүлэхийн тулд Халдвартын эмнэлэгт хандана. В вирүсгүй гэх шинжилгээний хариугаа бариад Халдварт өвчин судлалын үндэсний төвд даваа, лхагва, баасан гаригт 9.30-14.00 цагт вакцинд хамрагдах боломжтой. Нийт гурван удаа тус эмнэлэгт очиж 3 тун авах шаардлагатай гэдгийг анхаараарай. Нэг тун вакцины үнэ 5000 төгрөгтэй тэнцэж байна.

В, С вирүсийн халдвар авсан байх магадлалтай гэж бодвол хэзээ шинжилгээ өгөх хэрэгтэй вэ? 

Халдвар авсаны дараа богино хугацаанд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, вирүсийн шалтгаант элэгний үрэвслээр өвдөж болно. Мөн шинж тэмдэггүй удаан хугацаанд халдвартай явж ч болно. Халдвар авах эрсдэлд өртсөн, халдвар авсан тохиолдолд 6 сарын дараа илрүүлэг шинжилгээнд найдвартай илэрнэ гэж үздэг.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал