үнэртний топ 9 сонголт

  1.  Giorgio Armani – Armani Code Pour Homme
    Тачаангуй бөгөөд орчин үеийн тансаг үнэртэн. Уламжлалт биш орчин үетэйгээ хөл нийлүүлж алхах, анхаарлын төвд байх хүсэлтэй, гадаад өнгө үзэмжиндээ маш анхаардаг залууст хамгийн тохиромжтой.
  2. Calvin Klein – Encounter
    Эрэгтэй хүний төрөлхийн анч зан чанарын илэрхийлэл болсон үнэртэн. Өөртөө бүрэн итгэлтэй, тачаангуй байдлыг эрхэмлэгч залуусын гайхалтай зохицол. Бага зэрэг чинжүү, мандарины холимог үнэр мэдрэгдэх нь өвөрмөц бөгөөд илээд авмаар эрэгтэйлэг шинжтэй байдаг.
  3. Gucci Guilty – Pour Homme
    Gucci брэндээс дэлхийд нүүр царай болох үнэртэнг гаргахыг эрмэлздэг гэж нэгэн мэргэжилтнийх нь ярилцлагаас уншиж байсан санагдана. Харин Gucci Guilty бол үүнд хамгийн дөхсөн үнэртэн гэж болохуйц. Нимбэг, лаванда, мандарин бас бага зэрэг чинжүүний үнэрийг үнэртэхэд жинхэнэ эрэгтэйлэг, хээгүй бөгөөд булчинлаг эрийг бодогдуулдаг. Тийм учраас энэ нь гадаад өнгө үзэмжээс илүү эрэгтэйлэг чанараа дөвийлгөгч залууст хамгийн тохиромжтой.
  4. Diesel – Only The Brave & Only The Brave Tattoo
    Гол найрлага болох эмийн ургамал, цангис жимсний холимог нь гайхалтай хүчирхэг төрхийг мэдрүүлдэг. Савлалтаас нь л харахад Diesel юуг чухалчилж харуулахыг зорьсон нь илт. Огцом түргэн зан, бие болоод сэтгэлийн хүч чадлыг илэрхийлэгч.
  5. Issey Miyake – L’Eau d’Issey Pour Homme
    1994 онд анх худалдаанд гарсан энэ үнэртэн нь сахлаа хуссаны дараах энгийн бөгөөд тансаг байдлын нүүр царай болсон гэж хэлэхэд болно. Цэвэр цэмцгэр бөгөөд хашир суусан мэт мэдрэмжийг төрүүлнэ. Уламжлалт сонголт хэзээ ч хуучирдаггүй
  6. Hugo Boss – Bottled
    Орчин үеийн өөртөө итгэлтэй, эрэгтэйлэг шинжийн үнэртэн. Бергамот лийр, гаа хурц үнэрийн хослолынхоо ачаар GQ сэтгүүлийн Бүх цаг үеийн тансаг үнэртний цагсаалтыг тэргүүлж байсан.
  7. Jean Paul Gaultier – Le Male
    Дэлгүүрүүдийн бэстсэллэр болсон энэ үнэртэн бол тэр чигтээ өвөрмөц. Үнэр нь ч , савлагаа нь ч. Гаа болон ванилийн холимог үнэр сэнгэнсэн хэрнээ бага зэрэг нялуундуу үнэртэй. Тийм учраас өвөрмөц сонин содон зүйлст дурлагч залууст бэлэглэвэл хамгийн тохиромжтой сонголт болно.
  8. Lacoste – Eau de Lacoste L.12.12
    Бүх төрлийн зан араншинд тохирохуйц. Хүчирхэг бөгөөд эрч хүчтэй, цэвэр бөгөөд хэнэггүй, амгалан бөгөөд энгийн. Халуун орны жимснүүдийг хар перецтэй хольсон гайхалтай тансаг үнэртэн.
  9. Chanel – Bleu de Chanel
    Bleu de Chanel бол тогтсон дүрэм журмыг эвдсэн үнэртэн. Цангис,зандан мод болон усан үзэмийн хольмог эрэгтэйлэг мэдрэмжийг тодотгосон.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал