Яагаад заавал дуудлагын жолооч дуудах шаардлагатай вэ?

Яагаад заавал дуудлагын жолооч дуудах шаардлагатай вэ?
Дуудлагын жолооч бол таныг жолоо барих боломжгүй (архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, ядарсан, өвдсөн, жолоо барих эрхгүй … ) үед таны хүссэн газарт, хүссэн цагт, хүссэн хугацаагаар тань дуудлагаар очин машиныг тань жолоодож өгдөг үйлчилгээ юм. Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог. Тиймээс хэрвээ та архи, согтууруулах ундаа их бага хэдий хэмжээгээр хэрэглэснээс үл шалтгаалан өөрөө жолооны ард сууж болохгүй. Өөрөө жолоо барьж болохгүй, таньдаг жолоо бариулах хүн дуудах боломжгүй, машинаа байгаа газартаа орхиж явмааргүй байгаа энэ үед танд тус болно. /хямд дуудлагын жолооч/

Ямар давуу талтай вэ?

  • Таны хүссэн газарт, хүссэн цагт дуудлагаар очно
  • Таны амь нас, эд хөрөнгийг жолоо барих үедээ бүрэн хариуцна
  • 1 цагаас эхлүүлээд 7 хоногийн хугацаатайгаар ч дуудлагын жолоочийг хөлслөх боломжтой
  • Ажилтай завгүй байгаа үедээ хүүхдээ цэцэрлэгээс нь авахуулах, өндөр настай хүнээ эмнэлэгт үзүүлүүлэх, зэрэг олон төрлөөр ашиглах боломжтой
  • Туршлагатай мэргэжлийн жолооч нар үйлчилгээ үзүүлнэ
  • Зарим дуудлагын жолоочийн компаниуд таны сэтгэл ханамжинд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн тулд эмэгтэй үйлчлүүлэгчдэд эмэгтэй жолооч, түүгээр зогсохгүй казах хүнд казах жолооч санал болгодог байна

 

Танд яаралтай хямд дуудлагын жолооч хэрэг болсон уу? 7740-0076 шууд холбогдоорой!   Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу!

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал