Япон хоолны ресторан

1. САКУРА ресторан
Монголын цорын ганц, жинхэнэ дээд зэрэглэлийн япон хоолны ресторан!
Тус ресторан нь 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Монголын хамгийн том япон рестораны нэг юм. Бүх хоол хүнсний материалаа Японоос оруулж ирдэг. Үйлчлүүлэгч та бүхэн японы дээд зэрэглэлийн хоол болон үйлчилгээг зөвхөн эндээс л мэдрэх болно. 80-90 хүний багтаамжтай (4-10 хүний багтаамжтай 7 VIP өрөөтэй)/Зориулалтын зогсоолтой (90 машин)
Хаяг: БЗД, Сансар, Кемпинский зочид буудал, 2 давхар
Утас: 11-463485

2. YAMATO DINING ресторан
Жинхэнэ Япон үйлчилгээ, жинхэнэ Япон хоол!
2010 онд үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2017 онд хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй Сөүлийн гудамж руу нүүж байршилаа солисноор хотын төвийн хэрэглэгчдэд илүү ойрхон болсон. Япон захирал, тогоочтой энэ газарт төрөл бүрийн япон үндэсний хоолыг амтархан зооглох боломжтой. Ялангуяа, тахианы махан шорлогийг жинхэнэ япон аргаар шардаг цорын ганц газар бол Ямато дайнинг юм.
Хаяг: Сөүлийн гудамж 101, 4-р байр (Хуучнаар UB Light ресторан байсан байр)
Утас: 7000-8686, 9908-4848

3. ХАШИ ресторан
Хаши япон ресторан нь 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Японд сурсан Солонгос тогоочтойн дээр загас далайн бүтээгдэхүүнээ Солонгосоос оруулж ирдэг байна. Үнийн дүнгийн урамшуулалтай. Нийт үнийн дүн  60,000 төгрөгнөөс дээш гарсан тохиолдолд сакэ архи болон сүшинээс таны сонголтын дагуу бэлэглэнэ.
Хаяг: Засгийн газрын ордны чанх хойно, Флора цэцгийн дэлгүүрийн баруун талд
Утас: 9686-7151

4. MIKO сүши ресторан
Тус ресторан нь 2013 оны 9-р сараас хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатартаа маш боломжийн үнээр хамгийн олон төрлийн сүши идэх боломжтой цорын ганц газар юм. Үйлчлүүлэгч та өөрийн хүссэн сүшиг хүссэнээрээ хийлгэж идэх боломжтой. Маш найрсаг хамт олон, соёлтой үйлчилгээ таныг угтах болно.Манайх 2014 онд их засвар хийж өргөтгөл хийснээр илүү тохьтой, илүү олон хүн үйлчлүүлэх боломжтой болсон.билээ. Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.
Хаяг: Циркийн зүүн урд талд, Хөрөнгө Оруулалтын Банкны байшин, 1 давхарт
Утас: 7011-4911

5. ТОТАЯ ДАЙНИНГ ресторан
Тотоя дайнинг ресторан нь  2014 оны 10-р сард байгуулагдсан бөгөөд Японоос импортолсон шинэхэн,  чанартай загасаар та бүхэнд үйлчилж байна. Шарсан загас зооглохыг хүсвэл шууд л Тотояг зориорой.Та бүхнийг халуун дулаан уур амьсгалтай тухлаг орчинд угтаж,  найрсаг харилцаатай хамт олон үйлчлэх болно.
Хаяг: Орос улсын ЭСЯ-ны баруун талд
Утас: 9545-2111

6. ДОНБҮРИ кафе
Японы алдарт (ёшинояа) үхэр, гахайн махан хучмал хуурга.
Хэрэв та Японд очиж байсан бол алдарт (ёшинояа) үхэр, гахайн махан хучмал хуургыг мэдэх бизээ! Донбүри кафед өдрийн хоолны сонголтоо хийгээрэй. Мөн үдшийн цагаар хаана ч байхгүй хямд үнээр шар айраг шимэн найз нөхөдтэйгөө хөгжилдөн өнгөрүүлээрэй.
Хаяг: Өргөө зочид буудлын баруун талд
Утас: 7733-1847

7. АЖИСЭН Рамен
Бид Японы уламжлалт амттай АЖИСЭН раменг таньд хүргэж байна!
Дэлхий даяар 700 илүү газар уг раменгаа худалдаалдаг Ажисэн рамен 2016 оны 5 сард Монголд салбараа нээсэн билээ. Кюүшю арлын Кумамото мужаас гаралтай уг рамен нь он удаан жил уламжлалт аргаараа гахайн ясны шөлийг боловсруулан гаргадаг төдийгүй, амт чанараа алддаггүйгээрээ бусдаас алдартай юм. Та жинхэнэ уламжлалт амт чанартай раменг амсахыг хүсвэл тус газрыг зорин очоорой.
Хаяг: Гэгээнтэн цогцолборын 1 давхар
Утас: 7555-6600

8. ASIANA BUDDHA VISTA
2014 оны 6 сард нээлтээ хийсэн, япон, хятад, монгол үндэсний хоолыг хамгийн тансаг орчинд шилдэг үйлчилгээтэй хамт мэлрэх боломжтой ресторан. Улс улсын онцлогоор танхим тус бүрийг тохижуулсан, өвөрмөц орчин, ая тухбүрэн бүрдсэн газар. 120 хүний багтаамжтай (4-6 хүний багтаамж бүхий 5 япон өрөөтэй, 8-10 хүний багтаамж бүхий 3 хятад өрөөтэй, 6 хүний багтаамж бүхий 4 монгол гэртэй)/Нийтийн зогсоолтой (40 машин)
Хаяг: ХААИС-ийн эсрэг талд, Будда Виста
Утас: 7715-1010

9. НАГОМИ-1 сүши ресторан
Монголын анхны “кайтэн” сүши ресторан!
Тус ресторан нь 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголд анх удаа жинхэнэ утгаар “кайтэн  сүши”-г нэвтрүүлсэн газар юм. Үйлчлүүлэгч та энд ирвэл япон орчинд япон сүшиг жинхэнэ утгаар нь амтархан зооглож чадна. Сүшинээс гадна өөр бусад япон хоолыг мөн зооглох боломжтой. Тус ресторан нь дотроо нэг том залтай,  50 хүний багтаамжтай. Сүши тогоочид өөрийн хүссэн сүшигээ шууд захиалж хийлгэн идээрэй.
Утас: 7007-5167

10. НАГОМИ-2 сүши ресторан

Тус ресторан нь 2014 оны 1-р сараас  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголд анх удаа жинхэнэ утгаар “кайтэн  сүши”-г нэвтрүүлсэн Нагоми-1 рестораны 2 дахь салбар юм. Үйлчлүүлэгч та энд ирвэл япон орчинд, япон сүшиг жинхэнэ утгаар нь амтархан зооглож чадна. Сүшинээс гадна өөр бусад япон хоолыг мөн зооглох боломжтой. Тус ресторан нь дотроо нийт 80 хүний суудалтай бөгөөд 4-20 хүний багтаамжтай 4 вип өрөөтэй.   Сүши тогоочид өөрийн хүссэн сүшигээ шууд захиалж хийлгэн идээрэй.
Хаяг: Засгийн газрын ордны зүүн талд Туушин зочид буудлын урд Ай лофтын зүүн талд (Хуучнаар хэвлэх үйлдвэр)
Утас: 7000-5045

 

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал