Үнэ төлбөргүй суралцаж сертификат авах боломжтой бүх төрлийн онлайн сургалтууд

/Үнэ төлбөргүй суралцаж сертификат авах боломжтой бүх төрлийн онлайн сургалтууд/

Future Learn Study 

Хамгийн өргөн сонголттой Бизнес, Харилцаа, Урлаг, Загварын чиглэлийн хичээлүүдийг эндээс үзэж болно. Хичээлүүд нь дунджаар 3-8 долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг.

 

Mooc 

Бүх төрлийн үнэгүй  болон төлбөртэй курсуудыг санал болгодог.

 

Alison.com

Бизнес, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр суралцах боломжтой.

 

Khan Academy

Математик, Хими, Физикийн чиглэлийн хичээлүүдийг үнэгүй үзэх боломжтой.

 

Udemy

Ихэвчлэн техникийн чадвар олгох онлайн сургалтууд байдаг.

 

Highbrow

Үнэгүй 10 өдрийн курс + Өдрийн 5 минутын хичээлүүдийг и-мэйлээр явуулж, даалгавраа хийхийг сануулдаг.

 

Academic Earth

MIT, Standford-ийн их сургуулиудад үздэг хичээлийн агуулга болон видеог үзэх боломжтой.

 

Harvard free online course

Harvard-ийн Их Сургуульд үнэ төлбөргүй суралцаж болохгүй гэж хэн хэлэв? Энэ сайтаас Harvard-ийн их сургуульд үздэг abstract-уудыг харж цаашид гүнзгийрүүлэн судлах боломжтой.

 

Learnist

Share what you know буюу “Мэддэг бүхнээ бусадтайгаа хуваалц” гэсэн уриатай бусдаас суралцах бас бусдад заах боломжтой сайт

 

Villageearth.org

Харилцааны чиглэлээр 20 гаруй курсэд үнэ төлбөргүй суралцаж болно.

 

MIT opencourseware

MIT-д үздэг хичээлүүдээс суралцах боломжтой.

 

Open to study

Project management буюу Төслийн менежментээс эхлээд “Зураг авах урлаг” хүртэлх бүхий л төрлийн онлайн хичээлүүдийг эндээс үзэх боломжтой.

 

Hubspot Academy – Inbound Marketing Certificate 

Hubspot Academy нь өөрийн Инбаунд маркетингийн сургалтыг үнэ төлбөргүйгээр хүссэн хүн нь сурах боломжийг олгодог бөгөөд 12 хичээлээс бүрдсэн энэ сургалтын дараа та шалгалт өгөх ба шалгалтаа амжилттай давбал танд сертификатыг тань олгодог. Энэ цоо шинэ маркетингийн арга барилыг заасан энэ сургалт нь инбаунд маркетингийн арга барил болон үндэс, персона маркетинг, контент, сошиал медиа, хайлтын системийн оновчлол, газардах хуудас, бизнесийн блог, сэжмийн үнэлгээ болон и-мэйл маркетинг зэрэг таны инбаунд маркетингийн стратегид хэрэг болох бүх чадваруудыг танд заах болно.

 

/Үнэ төлбөргүй суралцаж сертификат авах боломжтой бүх төрлийн онлайн сургалтууд/

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал