Үс авах өдөр (үс засуулах өдөр 2022)

Үс авхуулах буюу засуулахад (үс авах өдөр) сарны нөлөө үнэхээр байдаг гэнэ…   Хэрвээ та үс засуулах өдрүүд ийг ажил төрөл болон өөрийн цаг завдаа тохируулан сонгодог бол нийтлэг нэг дүрмийг баримтлаарай: Сар буцах биш наашлах цагаар л засуулна.   Жишээ нь гэхэд л эртнээс үс хүний хувь тавиланд нөлөөлж байгааг олж мэджээ. Тийм учраас энэхүү мэдлэгийг одоог хүртэл өвлөн үлдээсэн байна. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, үс засалтандаа маш их ач холбогдлыг өгдөг. Харагдах байдал, үзэмж зэргээс гадна буруу болон зөв өдөр үсээ хөндүүлж, засуулснаар тэдний хувь заяа өөрчлөгдөнө гэдэгт сүсэглэдэг юм. Иймд бид та бүхэндээ 2022 онд (үс засуулах өдөр 2022) ямар өдөр үсээ засуулж болохгүй болон сайн өдөр үсээ засуулснаар таны амьдралд ямар өөрчлөлт гарч болохыг амжиж дуулгая!

2022 оны үс засуулах зурхай

Нэгдүгээр сар

Таатай өдрүүд

7, 9, 16-17, 23, 26 – үс ямар ч хэлбэрээр засуулахад маш таатай өдрүүд. Үс гялалзана, үсээ богиносгохоор шийдсэн бол дараа саруудад үсний засалтын асуудлаас зайлсхийж чадна.

Таагүй өдрүүд

31 – үсээ засуулах хэрэггүй. Модон хохимой: Сүлд тэнэж одно.

23 – үсээ засуулах хэрэггүй. Тэрсүүд: Өвчин ирнэ.

Хоёрдугаар сар

Таатай өдрүүд

4, 12, 14, 18, 28 – үсний ерөнхий байдал бүхэлдээ сайжирна, гадаад үзэмжийг дээшлүүлнэ.

1, 2, 3, 6, 11-16, 25 – үсэнд тэжээл өгвөл сайн авна, эрүүлжинэ, байгалийн гаралтай будгаар будаарай.

Таагүй өдрүүд

19 – үсээ засуулах хэрэггүй. Тэрсүүд: Эд малын гарлагатай.

26 – үсээ засуулах хэрэггүй. Муу өдөр: Нүд бүрээлзэн улцайна.

Гуравдугаар сар

Таатай өдрүүд

5-8, 10, 12-14, 16-18, 22, 24-25, 28-29 – маш тохиромжтой өдрүүд. Үс эрүүлжүүлэх арчилгаа хийвэл өндөр үр дүнд хүрнэ, заавал үсчин орох албагүй – гэртээ цэвэр байгалийн гаралтай маск бэлдэж тавиарай.

Таагүй өдрүүд

4. 9, 30 – Модон хохимой өдөр: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ.

9, 20, 26 – Үс засуулахад тохиромжгүй: Өвчин ирнэ.

27 – Үсээ засуулаад хэрэггүй: Нүд бүрэлцэн улцайна.

Дөрөвдүгээр сар

Таатай өдрүүд

4-7, 9, 11-12, 14-16, 20, 23-24, 26-27 – үсчинд өөрийнхөө үсийг даатгахад тааламжтай өдрүүд. Үсийг яаж ч засуулсан үсний өнгө сэргэж эрүүлжинэ. Илүү эрч хүчтэй, дур булаам болно.

Таагүй өдрүүд

1-2 – Үс засуулахад аль ч талаараа тохиромжгүй: Нас ахар болно.

3, 8, 28-29  – Үс засуулахад муу: Хэрүүл тэмцэл ирнэ.

10, 13, 17-18, 22, 25 – Үс засуулхад тохиромжгүй: Өвчин эмгэг ирнэ.

Тавдугаар сар

Таатай өдрүүд

3-7, 9, 11-12, 14-16, 19, 22-23, 26-27 – өөрийнхөө хэв маягийг өөрчлөхөд тааламжтай өдрүүд. Энэ өдрүүдэд засуулсан үс нэн тохиромжтой.

Таагүй өдрүүд

1, 30-31 – Үс засуулхад нэн тохиромжгүй: Нас ахар болно.

2, 8, 18, 20, 28, – Үс засуулах муу: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ.

10, 13, 17-18, 24-25, – Өвчин эмгэг ирнэ.

Зургаадугаар сар

Таатай өдрүүд

2-5, 7, 9-10, 12-14, 18, 20-21, 24-25 – үсний засалт, арчилгаа бүгд хүссэн үр дүнд хүргэнэ. Үзүүрийг нь тэгшлэх, буурал үсээ будахад тохиромжтой.

Таагүй өдрүүд

1, 6, 26 – Үс засуулхад таагүй: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ.

28-30 – Нэн тохиромжгүй өдөр: Нас ахар болно, эрлэг лугаа учирна

11, 15-16, 22-23, 27 – Өючин эмгэг ирнэ.

Долдугаар сар

Таатай өдрүүд

2-5, 7, 9-10, 12-13, 17, 20-21, 24-25, 31 – эдгэхгүй байгаа өвчнөөсөө салахыг хүсэж байгаа эдгээр өдрүүдэд дараалан засуулаарай. Үс арчилгаанд нэн тохиромжтой өдрүүд.

Таагүй өдрүүд

1, 8, 11, 14-15, 19, 22-23, 30 – Үс засуулхад тохиромжгүй: Өвчин эмгэг ирнэ.

6, 26-27, 30 – Үс засуулхад муу өдөр: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ.

28-29 – Нэн тохиромжгүй: Нас ахар болно. эрлэг лугаа учирна.

Наймдугаар сар

Таатай өдрүүд

1-3, 5, 7-8, 10-12, 15, 18-19, 22-24, 30-31 – имижээ эрс өөрчлөхөд таатай, мөн үсээ бэхжүүлэх, эрүүлжүүлэх гэж байгаа бол гэртээ маск тавьбал үр дүнгээ өгнө. Эдгээр өдрүүдэд үсээ засуулбал сайн.

Таагүй өдрүүд

4, 25-26, 29, – Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ.

6, 9, 13, 17, 20-21, – Өвчин эмгэг ирнэ.

27-28 – Нас ахар болно, эрлэг лугаа учирна.

Есдүгээр сар

Таатай өдрүүд

1-2, 4-6, 8-10, 14, 17-18, 21-22, 28-30 – салаалсан үзүүрээсээ үр дүнтэй салж чадна. Үс тань илүү өтгөн болж бас гялалзана.

1-5, 9, 18 – хэрвээ үснийхээ өнгийг солихоор шийдсэн бол хамгийн таатай үе.

Таагүй өдрүүд

7, 11, 16, 19-20 – Өвчин эмгэг ирнэ.

25-26 – Үс засуулхад нэн тааруу: Нам ахар болно, эрлэг лугаа учирна.

23, 27 – Хэрүүл тэмцэл ирнэ.

Аравдугаар сар

Таатай өдрүүд

1, 3, 5-6, 8-9, 13, 16-18, 21-22, 28-30 – Үсээ засуулахад маш тохиромжтой өдрүүд. Ургалт сайжирна, арчилгаа сайн авна, гоо сайхан сайжирна.

Таагүй өдрүүд

2, 23, 27,  31 – Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

4, 7, 10, 15, 19-20, – Өвчин эмгэг ирнэ.

25-26 – Нас ахар болно, эрлэг лугаа учирна

Арваннэгдүгээр сар

Таатай өдрүүд

1, 3-4, 6-8, 12, 15-16, 19-20, 26-29 – гоо сайхны салоноор үйлчлүүлбэл сэтгэл санаа сэргэнэ, үсний ургалт сайжирч өнгө зүс нэмнэ. Засуулах, тэр дундаа арчилгааны маск тавьбал амьдралд эрс өөрчлөлт гарах магадлалтай.

Таагүй өдрүүд

2 – Модон хохимой өдөр.

5, 10-11, 14, 18, 22-23 – Өвчин эмгэг ирнэ.

9, 13, 17, 21 – Хэрүүл маргаан ирнэ.

24-25, 30 – Нас ахар болно. эрлэг лугаа учирна.

 

Арванхоёрдугаар сар

Таатай өдрүүд

1, 3, 5-8, 12, 15-16, 19-20, 26-28, 30 – ороох, хими хийлгэх, засуулах, будуулах – бүгд сайхан үр дүнд хүргэнэ. Материаллаг эд баялгаа сайжруулахыг хүсэж байгаа хүн болгон үсээ засуулаарай.

Таагүй өдрүүд

2, 4, 9-10, 14, 17, 21-22 – үсчин ороход тохиромжгүй.

11, 13, 18, 20, 29 – илүү тааламжтай өдрүүдэд үсчин ороорой, эс бөгөөс архаг өвчин тусна.

Эх сурвалж: news.xopom.com

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал