Өвдөгний үений үрэвсэл эмчилгээ

“Анар” эмнэлэг
– Хорт хавдрын гаралтай өвдөлтийг удаан хугацааны үйлчилгээтэй (6-1 жил) мэдрэлийн хориг хийж намдаана.
– Нэг удаагийн тарилгаар хүзүү, нуруу, бүсэлхий, ууц, ахар сүүлний өвдөлтийг эмчлэнэ,
– Бүх төрлийн үений шингэн нөхөх PRP, stem cell ба үрэвслийн эсрэг эмчилгээ хийнэ
– Хордлого, харшил, архаг үрэвсэл, хатиг буглааг эмчлэх дээд зэргийн цус шүүх аппаратаар эмчлэх ба цус шингэлнэ
Санамж: Бүх эмчилгээ өдрийнх бөгөөд хэвтэн эмчлүүлэхгүй. 

Дэлгэрэнгүй
Утас: 7763-7083

ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ҮРЭВСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хөдөөгөөр үзлэгээр явж байхад өвдөгний үений асуудалтай хүмүүс маш их таарч байсан. Яах ёстойгоо мэдэхгүй, ямар эмчилгээний сонголт байгааг мэдэхгүй нь олон.

Энэ өвчний үе шатыг нь тогтоох оношилгооны асуудал ч Монголд ер нь бэрхтэй. Рентгенээр хараад ясны өөрчлөлт, үений зайн байдлыг үнэлэх боловч, үе тойрсон зөөлөн эдүүд болох булчин, шөрмөс, үений уут, шингэн зэргийг тодорхойлуулсан хүн бараг байхгүй. Эхо болон тодосгогчтой MRI шинжилгээгээр нарийн оношлогддог.

Гэтэл энэ өвчин Остеоартрит буюу яс, үе, зөөлөн эдийг хамардаг үрэвсэлт өвчин шүү дээ. Дан ганц өвдөгний үенээс гадна нуруу, бугуй, түнхний үеийг ч хамарна.

Өнөөдөр энэ сэдвээр мэдээлэл хүргэе.

Юуны өмнө таньд тулгарсан асуудлаас эхэлье.

Нас жаахан ахих үед өвдгөөр өвдөөд байна уу?

Гэнэт хөдлөхөд хөшөөд, бүрэн тэнийхгүй байна уу?

Халуу оргиж, улайж, хавагнаад байна уу?

Үеэр хөдлөхөд дуугараад байна уу?

Тийм бол анхаарлаа хандуулна уу.

Шалтгаан:
• Нас ахих үед
• Хүйсний хамааралтай, эмэгтэй хүмүүс илүү ихээр өвддөг
• Таргалалт
• Үений хэт ачаалал
• Удамшил
• Гэмтэл
• Ясны гаж хөгжил
• Чихрийн шижин болон биед төмөр илүүдэх эмгэгүүд

Оношлох арга:

Өвчний шинж тэмдэг, эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээ (шээсний хүчил, RF, ANA, цусны ерөнхий шинжилгээ, CRP), рентген, эхо, MRI шинжилгээг хийлгэнэ.
Мөн эмийн эмчилгээг удаан хугацаагаар хийсэнтэй холбоотойгоор эмийн гаж нөлөө, сөрөг үр дагаварыг хянах нь чухал. Энэ зорилгоор креатини, элэгний үйл ажиллагааны шинжилгээ, гематокрит үзэх, цагаан эс болон ялтас эсийг тоолж байх шаардлагатай.

Эмчилгээ:
1. Эмийн эмчилгээ /дураараа эм хэрэглэхээс сэргийлэн эмийн нэр бичээгүй болно/

2. Физик болон нөхөн сэргээх эмчилгээ

3. Тарилга: даавар, гиалуроны хүчил тарих, ялтас эсээр баялаг сийвэн тарих, үүдэл эс тарих

4. Мэс засал: үе солих

Амьдралын хэв маяг:

– Ачаалал багатай дасгал хийж байх нь чухал. Жнь: Алхах, дугуй унах гэх мэт. Харин өвдөлт үүсвэл даруй зогсоох хэрэгтэй. Дасгал хийснээс 1 цагаас илүү хугацаа өнгөрсний дараа өвдөлт эхэлвэл дасгалын ачаалал хэтэрсэнийг илтгэх ба дасгалаа зогмоох шаардлагагүй, 1-2 өдрийн дараа ачаалалт багатай дасгалаар эхлэх нь тохиромжтой.

– Жингээ хасах. Илүүдэл жинтэй байх нь түнх, өвдгөнд учруулах даралтыг нэмэгдүүлнэ. Бага хэмжээгээр жингээ хассан ч энэ нь дээрх ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй. Аль болох эрүүлээр турах аргыг судлаарай.

– Хөдөлгөөн эмчилгээ. Иогийн дасгал болон Та чигээр хичээллэснээр хөшсөн хөдөлгөөн сайжирч, өвдөлт буурч, стрессыг багасгана.

Хүндрэл:

Тохиромжтой эмчилгээ хийгээгүй тохиолдолд цаг хугацаа өнгөрөх тусам өвчний хүндрэл даамжирдаг. Энэ нь эцэстээ үе солиулахад хүргэнэ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал