24 цагийн лабораторууд

1.Интермед эмнэлэг

Интермед эмнэлгийн Лаборатори, MRI, Компьютер томограф, Рентген болон Яаралтай тусламж өдөр бүр 24 цагийн турш ажиллаж байна.

www.intermed.mn
 7701-1111 (мэдээллийн ажилтан)
 7700-0103 (яаралтай тусламжийн тасаг)

Тусламж үйлчилгээ:

  • Цусны ерөнхий шинжилгээ, цусны бүлэг, хувийн тохироо
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Цусны хийн шинжилгээ
  • Цус болон шээсний осмос чанар тодорхойлох
  • Шээсэнд зарим төрлийн эмийн бодис илрүүлэх
  • Харшлын шинжилгээ
  • Биеийн шингэний ерөнхий шинжилгээ
  • Өтгөнд далд цус илрүүлэх
  • Өтгөнд хеликобактерийн антиген илрүүлэх болон амьсгалын уреаза сорилоор хеликобактер илрүүлэх
  • Иммунологийн шинжилгээ
  • Зүрхний үйл ажиллагаа
  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа
  • Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын шинжилгээ
  • Хавдрын маркерууд
  • TORCH халдвар, ургийн хоёрлосон, гурвалсан тестүүд
  • Элэгний вирусийн маркерууд
  • Аутоиммуны эмгэг оношилгоо
  • Ясны бодисын солилцоо
  • ДОХ, тэмбүү илрүүлэх
  • Ковид 19 халдварын эсрэг бие илрүүлэх

Молекул биологийн шинжилгээ

  • Элэгний вирус тоолох шинжилгээ (HCV-RNA, HBV-DNA)
  • Бэлгийн замын үүсгэгчдийг тодорхойлох PCR шинжилгээ (заг хүйтэн, хламиди, микоплазм, уреаплазм, гарднерелла, хүний папиллома вирус)
  • Амьсгалын замын сорьцоос M.pneumoniae илрүүлэх PCR шинжилгээ
  • Ковид 19 халдварын PCR шинжилгээ
  • Амьсгалын замын 20 төрлийн халдварын үүсгэгчийг илрүүлэх PCR шинжилгээ

Микробиологийн шинжилгээ

  • Төрөл бүрийн эмнэлзүйн сорьцоос бактер, мөөг өсгөвөрлөж антибиотикт мэдрэг чанар тодорхойлох
  • Ходоодны биопсийн эдээс Хеликобактерийг өсгөвөрлөж антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох
  • Үтрээний түрхцийн микроскоп шинжилгээ
  • Жирэмсэн үед хийх В бүлгийн стрептококкийн (GBS) илрүүлэг (screening) шинжилгээ
  • Хамар, залгиур, цавины арчдаснаас метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA)-ийг илрүүлэх (screening)
  • Өтгөн болон шулуун гэдэсний арчдаснаас Ванкомицинд тэсвэртэй энтерококк (VRE) илрүүлэх (screening)
  • Амьсгалын замын сорьцоос томуугийн А ба B хэв шинжийн вирус, аденовирус, Respiratory synсytial вирусийн антиген илрүүлэх
  • Хамар-залгиурын арчдаснаас SARS-CoV-2 вирусийн антигенийг илрүүлэх
  • Өтгөнд шимэгч хорхойн өндөг, хялгасан хорхойн өндөг, ротавирус, аденовирус, норовирус, Cryptosporidium parvum/Giardia lamblia/Entamoeba hystolitica, Campylobacter jejuni/coli-ийн антиген, С.difficile-ийн А/B хор илрүүлэх

Эд, эсийн шинжилгээ

  • Мэс заслаар тайрагдсан (бүтнээр болон хэсэгчлэн) эмгэг үүсгэврийг шинжлэх
  • Хатгалтаар авсан эдийн шинжилгээ (хөх, элэг, уушги, нойр булчирхай гэх мэт)
  • Эсийн шинжилгээ (умайн хүзүү, хөх, бамбай, булчирхай, тунгалгийн булчирхай, шээс, үений шингэн, хэвлийн болон цээжний хөндийн гэх мэт)
  • Уушги, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн шулуун гэдэс, давсаг, түрүү булчирхай зэрэг эрхтний дурангаар авсан эдийн шинжилгээ
  • Хавдрын иммуногистохимийн шинжилгээ (хөх уушги гэх мэт)

2.Илсан Ча лаборатор

Онош тогтоох цус, клиник хими, клиник микробиологи, оношлогооны дархлаа, цусны банк, яаралтай шинжилгээ болон амбулаторийн цусны шинжилгээ гэх мэт нийт 7 салбарын нарийвчилан ангилж оношлогоо, лабораторын тасгийн мэргэжлийн эмч нар шинжилгээний хариуг баталгаажуулах болон зөв унших, хэм хэмжээг хянах, эмнэл зүйн зөвлөмж, зөвөлгөө, эрдэм шинжилгээний судалгааны ажлыг хариуцаж байна. Шинжилгээ нь автоматжсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд, шинжилгээ хийлгэх хүсэлт болон шинжилгээний хариуны тайлан нь цахим систем ашигласан оношлогоо, лабораторийн тасгийн мэдээллийн системээр дамжин 24 цагийн турш түргэн шуурхай, тодорхой байдлаар эмнэл зүйн эмч нарт мэдээлэгддэг.

3. Баянзүрх эмнэлэг нэгдсэн лаборатор

Манай лаборатори 24 цагийн турш үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мөн нян судлалын шинжилгээ хийгдэж эхэлсэн.

Хэрэв та даатгал төлдөг, өндөр настан, хүүхэд бол ажлын цагаар даатгалд хамрагддаг шинжилгээг даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой болсон байгаа шүү.

Хаяг: БЗД 22-р хороо Өлгийн гудам Баянзүрх Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн 2 давхарт 208 тоот

4. Bonavita лаборатор

  • Нотолгоонд суурилсан дэвшилтэд техник технологитой бүрэн автоматжсан тоног төхөөрөмжтэй,
  • Австрали, Англи, Герман улсын чанарын гадаад хяналтанд хамрагдаж, гадаад дотоод хяналтыг тогтмол явуулдаг,
  • Эх орондоо өртөг зардал багатайгаар нэг дор бүх төрлийн шинжилгээг хийлгэх, лабораторийн цогц тусламж үйлчилгээг бүрэн авах нөхцлийг бүрдүүлсэн,
  • Үйлчлүүлэгч нь энгийн болон VIP өрөөнөөс сонголт хийх боломжтой 24 цагийн үйлчилгээтэй,
  • Шинжилгээний хариу түргэн шуурхай гарна,
  • Лаборитори хоорондын цахим сүлжээний нэгдсэн системтэй
  • Хувь хүн, гэр бүл, албан байгууллага нь өөрсдийн өвөрмөц хэрэгцээ шаардлагад тохирсон урьдчилан сэргийлэх шинжилгээний багцаас сонгох боломжтой.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал