6 сартай хүүхдийн хоолны жор, хоол хийх арга

6сар бол хүүхдийн бие организмын өсөлт, хөгжлийн хувьд томоохон өөрчлөлт гардаг чухал үе юм. 6 сараас эхлэн хүүхдийн үүдэн шүд, сүүн шүд ургаж эхэлдэг учраас буйл загатнах, хазах, хоолыг зажилах үйлдэл бага багаар хийж эхэлдэг байна. Үүнээс гадна хүүхдийн бие организмд маш олон сая эд эс төлжиж хөгжиж байдаг тул олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг шаарддаг байна. Үүнд хүнсний ногоо /лууван, төмс, брокколи, хулуу, сонгино/ махны шөл, өндөг, тараг, жимс жимсгэнийн нухаш гэх мэт витаминлаг, тэжээллэг хоол хүнс идэх ёстой.

  • Ногооны зутан шөл

Энэ нь таны хүүхдийн өсөлтийг дэмжиж, амин дэм, эрдэс бодисоор хангадаг байна. Зутан шөлийг хийхэд та ганцхан жор, хэдхэн орцод баригдах хэрэггүй. Хамгийн эхэнд лууван, брокколи, эрдэнэ шиш, вандуй, хулуу, ногоон сонгино, сармис, мөөг зэргийг сонгоорой. Эдгээр нь таны хүүхдэд хэрэгтэй амин дэмүүдийг агуулдаг юм шүү.

  • Луувантай бор гурилан талх

Энэ нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, хоол боловсруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах тустай.

  • ахианы мах, ногоо, будааны нухаш

6-8 сартай хүүхдэд хамгийн тохирсон хоол юм. Тахианы мах, шинэхэн ногоо зэрэг нь амин дэм, эрдэс бодисоор маш баялаг байдаг. Алим болон луувангийн чихэрлэг амт тахианы мах, будаатай хоршиж сайхан амттай болох тул хүүхэд тань татгалзахгүй болов уу? Шаардлагатай л биш бол давс хийх хэрэггүй.

  • Сүүний зутан

Та хүүхдэдээ махан хоол өгч эхлээгүй бол энэхүү хоолыг хийж өгөөрэй. Сүү нь кальци, Д витамин , уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудаар баялаг тул ясны сийрэгжилт, кальцийн дутагдалд орохоос сэргийлдэг байна.

  • Гурвалжин будаатай амтат хуурга

Эрүүл мэнд, зөв хооллолтыг эрхэмлэдэг бол энэхүү хоолыг сонгоорой. Гурвалжин будаа нь биеэс холестерин болон хорт бодисыг гадагшлуулдгаас гадна цус багадалтаас сэргийлнэ.

Луувангийн нухаш

Орц:
-Лууван /хүссэн хэмжээгээр/
–Ус

Хийх арга:  Хүссэн хэмжээгээрээ луувангаа хальслаад 20-25 минут жигнэнэ. Бэлэн болсон лууван дээрээ бага зэргийн ус /луувангийн шүүс ч байж болно/ нэмээд холигчоор хутгана. Хүүхэд томрох бүр өөр төрлийн ногоог нэмж хийж болдог. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд 3 сар хүртэлх хугацаанд хадгалж, хэрэглэж болно.

Чихэрлэг төмсний нухаш

Орц: 
-Чихэрлэг төмс – 100 грамм
-Ус

Хийх арга:  Дөрвөлжин /нийслэл салатныхтай адилхан хэмжээтэй/ хэрчсэн чихэрлэг төмсөө усанд 15 минут орчим чанана. 100гр төмс чанахад 1 цайны аяга ус орно. Хэрвээ хэтэрхий шингэн байвал 20 минут орчим буцалгаж болно. Харин хэт өтгөн байвал хүссэн хэмжээгээрээ бага зэрэг ус нэмээрэй. Бэлэн болсон нушаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөэ хадгалаарай.

Алимны нухаш

Орц:  Алим – том бол 5-10 ширхэг, жижиг бол 10-15 ширхэг

Хийх арга:  Алимаа хальслаад голыг нь авч цэвэрлэнэ. Дараа нь зурагт үзүүлсний дагуу зүсч, саванд хийгээд буцалгана. Ус алимыг дөнгөж бүрхэх төдий хэмжээтэй байх ёстой. Нухаш хийхэд тохиромжтой зөөлөн болтол буцалгасны дараа холигчид хийж хутгаад л бэлэн боллоо. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөрэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал