KFC олныг хамарсан хордлого.

Төсөл, ТЭЗҮ, Бизнес төлөвлөгөө боловсруулна, Барилгын эскиз болон ажлын зураг зурна. Барилгын төсөв гаргана.
Утас: 7740-0062

KFC сүлжээний үйлчлүүлэгчид олныг хамарсан хордлогод өртжээ.

“KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод оржээ.

Сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн 300 гаруй хүн эрсдэлд ороод байна.

20 гаруй хүн халуурах, бөөлжих, суулгах зовиур илэрч  Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байна. Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр хүнд байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уг асуудалтай холбоотойгоор яамнаас тандалт судалгаа хийхэд хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон байна.

KFC сүлжээ Монголчуудыг үл тоомсорлон, эрүүл ахуйн шаардлага хангах дээр мөнгө хэмнэснээс болж энэ асуудал үүссэн үү гэдэг асуултын хариулт тодорхойгүй байна.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал