Хүүхдийн даахь үргээх ёслолд ямар хоол унд бэлддэг вэ?

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294
A&G restaurant
Шинэ жилийн хүлээн авалт авч эхэллээ.
🎄140н хүний багтаамжтай
🎄Хувцас солих том өрөөтэй
🎄Энтертаймэнт хөтөлбөр зурагчин 50н хувь хямдрсан
🎄Том зогсоолтой
Хаяг: Сансарын Түнэлийн дээр сансар үйлчилгээний төв
Дэлгэрэнгүй
Утас: 9067-1224, 7012-8080

Монголчууд эрт үеэс гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн олон найр наадам дунд хүүхдийн нялх үс буюу даахь үргээх ёслолд гойд ач холбогдол өгдөг байсан нь одоо ч бидэнд уламжлагдсаар иржээ. Нутаг нутаг өөр өөрийн ёс дэг жаягтай тэмдэглэж ирсэн боловч ерөнхий хэдэн зарчим байдгийг өөрийн хэмжээнд судалж мэдсэнээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Хүү хүүхдийг 3,5 буюу сондгой насанд буга урамдах цагаар (намар), охин хүүхдийг 2,4 насанд нь буюу хөхөө донгодох цаг(хавар) даахийг нь үргээдэг байна. Өдөр сонгохдоо хүүхдийн нас,жил, төрсөн гаригийн ивээл өдрийг сонгож ах дүү,хамаатан саднаа цуглуулж найр наадмыг сайн цагт сонгон эхлүүдэг байна. Даахь үргээлгэж буй хүүхдэд шинэ дээл хувцас өмсгөж гоён, ивээл жилтэй хүнээр даахинд эхэлж хүргэнэ.

Даахинд хүрч буй хүнд ариун цагааны бэлгэдэл сүү амсуулж, хар хороос хамгаалах дом болгож модон хутгаар хүүхдийн баруун шанаанд хүрч хадаг уясан шинэ хурц хайчаар ( зарим нутагт хуучин үйлийн хайчаар ч хүрдэг гэсэн яриа бий) хэсэг үс аван, уг үсээ хадагны үзүүрт уяж хадгална (энэ хадгалсан үс нь зарим тохиолдолд эмчилгээний дом болох нь бий.)

Даахинд хүрсэн хүн хүүхдийн ирээдүйн сайн сайхныг зөгнөж ерөөлийн сайхан үгээр ерөөж,халзан цагаан хонь амалдаг учиртай. Энэ нь орчин цагт хүүхдийг баярлуулах тоглоом наадгай. чихэр амттан болжээ.Гэх мэтчилэн ах дүү садангууд бүгд даахинд хүрч, холын зочинтой бол хөхөл даахь үлдээж үлдсэн үсийг нар шингэхээс өмнө гүйцэд авдаг юм байна.

Даахь үргээх ёслолын үеэр архи дарс хэрэглэдэггүй харин малын шим айргаа сөгнөж болох бөгөөд идээ ундааны хувьд гойд цээрлэх зүйл байдаггүй ч, ирсэн зочиддоо аль болох шинэ соргог идээ ундаа барьдаг бөгөөд цагаалага зайлшгүй хийдэг байна. Битүүлгийг нутаг нутгийн онцлогоос хамаарч тавих эсэхээ шийддэг.

Сүүлийн үед Хүүхдийн үсний найрны хоол бэлдэхдээ дуудлагаар хоол хийх (КАТЕРИНГ) үйлчилгээг ашиглах нь маш элбэг болсон. 

Катеринг үйлчилгээний хоолны меню

Эх сурвалж : Goodmom page

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал