Хуримын бөгж солилцох

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294
Хуримын бөгжний үүсэл

Залуу хосууд хуримлахдаа хуримын бөгж солилцох нь эртний Египетчүүдээс үүсэлтэй ажээ. МЭӨ 2800 оны үед амьдардаг байсан Египетчүүд дугуй, тойрог хэлбэртэй биетэд эхлэл төгсгөл гэж байхгүй учир хязгааргүй байдлын илэрхийлэл гэж үздэг байсан байна. Дараа нь энэ хуримын бөгж зүүх ёс нь Ромчуудад уламжлагджээ. Археологийн малталтаар ч тэр үеийн сонин хачин хуримын бөгжүүдийг олдог байна.

 

Монгол хуримын бөгж /Хаан бугуйвч, Хатан сүйх/

Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс өөр хэлбэр дүрс болон утга агуулгатай юм. Хуримын бөгж нь хатан сүйх, хаан бугуйвч гэдэг монгол хээний дүрсээс үүдэн хийсэн байна.

Эрэгтэй хүний бөгжийг хаан бугуйвч, эмэгтэй хүний бөгжийг хатан сүйх гэж нэрлэнэ. Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билэгдсэн тэмдэг. Иймд хоёр дүрст хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт, бэх бат аз жаргалтай амьдрахын ерөөл гэж үздэг. Хаан бугуйвч нь хоёр зөрж барилдсан дугуй хэлбэртэй.  Учир нь монгол гэрийн тоононы хэлбэр, хоёр айлын тоонот гэрээс гал голомтыг бадраах хүн нь нөхөр хүн. Хатан сүйх нь ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан байдаг. Тоонот гэрийн багана тулгуурын хэлбэр, хос багана шиг хоёулаа хамтдаа явъя гэж ч монгол ардын дуунд гардаг, түүн шиг түшиг тулгуур нь эхнэр хүн юм.

Бөгжний доторх хоёр нүд чи, би, гадна талын гурван нүд аав, ээж, ах, дүү, хамаатан садангуудтайгаа үргэлж холбоотойгоос гадна, бас дөрвөн зүг найман зовхистой зовлон жаргалыг хамтдаа туулна гэсэн билэг тэмдэг. Хаан бугуйвч гэж нэрлэсний учир нь гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч гэж нэрлэжээ. Эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ. (Я.Цэвэл монгол хэлний тайлбараас)

Хурим хийхэд тохиромжтой шилдэг ресторануудын жагсаалтыг ЭНДЭЭС…

Хуримын бөгж солилцох /Хуримын бөгж зүүх ёс/

Хуримын бөгжийг эрэгтэй хүн баруун гартаа (чиний эрхэм хүндлэлд гэсэн утгатай), эмэгтэй хүн зүүн гартаа (чиний зүрхэнд гэсэн утгатай) зүүдэг. Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг аж.

Монгол хуримын бөгж нь нэгэн ижил, өрх гэр, бат бэх, түшиг тулгуур, амьдралын хатуу зөөлнийг хамтдаа даван туулан, аав ээж, ахан дүү, садан төрөлдөө аз жаргал, сайн сайхан бүхний билэгшээснээрээ онцлогтой юм.

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал