Дэлхийн Энергийн Төв жуулчны бааз
Говийн догшин ноён хутагт Д. Данзанравжаагийн байгуулсан Галбын 3 хийдийн нэг Цагаан толгойн хийдийн орчим, Улаанбаатараас урагш 700 км, Даланзадгадаас зүүн тийш 230 км, Ханбогд сумаас баруун тийш 10 км- т, алдарт Ханбогд уулын дэргэд, Монголын алдарт 33 говийн нэг Галбын их говьд оршдог.
Ханбогд уулын орчин нь бүхэлдээ нар зөв эргэж хуйларсан тогтоцтой, хөрсөн доороо зэс, алтны их нөөцтэй, эргэн тойрон янз бүрийн хэлбэртэй шүлтлэг боржин чулуунаас тогтсон нь энергийн маш их хуримтлалыг бий болгосон гэж монголчуудын эртний түүх домог, ном шастир, шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдсон билээ.
Говийн догшин ноён хутагт Д. Данзанравжаа төрсөн нутаг одоогийн Дорноговь аймгаасаа гарч энд суурьшсан нь, энэ газарт олон зүйл сүм дуган, уул усны ном, сургааль, шүлэг найраглалаа бүтээсэн нь энэхүү энергүүдтэй холбоотой гэж үздэг.
Бид Говийн зүүн бүсийн эрүүлжиж бясалгах хамгийн том энэ орчинд эрүүлжиж бясалгах, үлэг гүрвэлийн болон галбын говийн бүрэн аялалыг зохион байгуулдаг.
Ээлжиндээ 60 зочин хүлээн авах гэр буудал, ресторан, баар үйлчилгээний газруудтай.
Хаяг: Ханбогд сумаас баруун тийш 10 км-т байрлана. Нэг ээлжиндээ 60 зочин хүлээн авах чадалтай.
Ханбогд сум, 4-р хороолол