Их Булаг Резорт
Уньтын Рашаан ХХК-ийн Их Булаг Резорт нь 2008 оноос бүтээн байгуулалтын ажлаа эхлэж 2011 оны 7 сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Их Булаг Резорт нь 120-130 амрагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 4 хүний 30, 2 хүний VIP 8 өрөөндөө амрагчдыг хүлээн авч, ая тухтай байдлаар ханган үйлчилж байна.
“Их Булаг Резорт” рашаан, аялал жуулчлалын цогцолбор нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг орох замд 505 км зайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэрт оршдог.
ТА ХААНА АМРАХАА ТӨЛӨВЛӨСӨН ҮҮ?
Эрүүл, аюулгүй, тав тухтай орчин
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, /Хөвсгөл явах замд/ байгалийн үзэсгэлэнт газар байрлалтай “ИХ БУЛАГ РАШААН” амралтын газрыг зориорой. Бид амралтын газрын иж бүрэн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба байгальд, 100% модон байшинд, эко, тав тухтай, анир чимээгүй орчинд ирж амрахыг урьж байна.
ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ РАШААН
✅ Цусан дахь сахарын хэмжээг бууруулж, ходоод, элэг, цөс, нойр булчирхайн үрэвслийг эмчлэх ид шидтэй рашаан уунгаа амралтаа тав тухтай сайхан өнгөрүүлээрэй.
СПОРТ, ЧӨЛӨӨТ ЦАГ
Сагсны талбай
Волейболын талбай
♀️ Хүүхдийн иж бүрэн тоглоом
♂️ Уулын авиралт, явган аялал
Спорт загасчлал
Гэрэл зурагчдын аялал
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
24/7 Цахилгаан эрчим хүч
Зоогийн газар
Хуурай саун
Душ, ариун цэврийн өрөө
ХОТ ХООРОНДЫН ЗАЙ
Улаанбаатар хотоос 550км
Уньт багаас 20км
Хөвсгөл нуураас нааш 300км
Асфальтан замаас 250метр
Хаяг: Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг орох замд 505 км зайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэрт оршдог