Хуримын ой тэмдэглэх тухай

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294

Хурим гэдэг хайртай хосуудын гэр бүлийн хамгийн чухал мөчүүд байдаг шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн хуримынхаа ойг тэр бүр мартаад байдаггүй. Алтан, мөнгөн хурим гэдгээс цааш хуримын ойн утга учир, нэршлийн талаар тэр бүр мэддэггүй. Энэ удаад хүрээ мн нь та бүхэндээ хуримын ойн нэршлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрхэн тэмдэглэдэг ямар утга учиртай зэрэг мэдээллийг хүргэж байна. 

Та хуримын ойгоо тэмдэглэх тансаг орчинтой, чадварлаг хамт олонтой ресторануудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!

Хуримын ойн нэршил
*Эхний жил Цаасан хурим
*2 дахь жил Даавуун хурим
*3 дахь жил Савхин хурим 
*4 дэх жил Жимс болон цэцгэн хурим
*5 дахь жил Модон хурим /тэмдэглэхэд хамгийн тохиромжтой ой/ 
Хуримын таван жилийн ойгоор “модон” хурим хийж гэр бүлийн хоёр гишүүн бие биендээ модон эдээр хийсэн зүйл өргөн барина.
*6 дахь жил Чихрэн хурим 
*7 дахь жил Ноосон хурим 
*8 дахь жил Давсан хурим
*9 дэх жил Зэсэн хурим- Хуримын есөн жилийн ойгоор “зэсэн” хурим хийж давтсан зэсээр хийсэн бэлэг өгнө.
*10 дахь жил Тугалган цагаан хурим
*11 дахь жил Ган хурим
*12 дахь жил Торгон хурим
*13 дахь жил Торон хурим
*14 дахь жил Ясан хурим
*15 дахь Болор хурим
*20 дахь жил Шаазан хурим

*25 дахь жил Мөнгөн хурим- 

Гэр бүл амьдралын 25 жилийн ойгоор “мөнгөн” хуримаа тэмдэглэж гэр бүлийн холбоо амьдралын нугачаанд ямар ч бэрхшээл саадыг давж гарах чадвартай болохын нотолгоо болгож зөвхөн мөнгөн эдлэлээр хийсэн зүйл бие биендээ бэлэглэнэ.
*30 дахь жил Сувдан хурим- “Сувдан” хуримыг гучин жилийн ойгоор хийнэ. Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан өнгөө алдан харладаггүй байгалийн сувдаар хийсэн эд зүйлс бэлэглэж өчнөөн олон жил бат бэх хэвээр байгаа саруул сайхан холбоог бэлэгшээнэ.
*35 дахь жил Шүрэн хурим- Хамтын амьдралын 35 жилийн ойгоор “Шүрэн” хурим хийж он удаан жилийн эдэлгээ даадаг шүрээр хийсэн гэр орны хэрэглээний зүйл бие биендээ бэлэг болгон өгнө.

*40 дахь Бадмаараг хурим- 

Хамтын амьдралын дөчин жилийн ойгоор “бадмаараг” хурим тэмдэглэж хоёр зүрхний цусан холбоог бэлгэдэж нөхөр нь улаан өнгөтэй бадмаараг бөгж эхнэртээ бэлэглэнэ.
*45 дахь жил Биндэръяа хурим
*50-55 дахь жил Алтан хурим- “Алтан” хуримыг 50-55 жилийн ойгоор хийнэ. Энэ дурсгалт өдөр, нөхөр, эхнэр хоёр бие биендээ алтан, алтадмал чимэглэлийн зүйл бие биендээ бэлэглэнэ.
*60 дахь жил Алмазан хурим- Хувь заяаны жаргал, зовлонг хамтдаа туулж жаран жил нэг гэрт амьдарсан гэр бүл “Алмазан” хурим хийнэ. Энэ гэр бүл алмаз эрдэнэ мэт үүрд мөнх гялалзаж байхын баталгаа болгож бие биендээ алмаз эрдэнийн зүйл бэлэглэж бие биенээ баярлуулна.

Бүх төрлийн хүлээн авалт тэмдэглэхэд тохиромжтой шилдэг ресторан, хүлээн авалтын танхимуудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал