Aмтат хоолны жорууд, гоё хоолны жор, гоё хоол хийх арга

Булгуги

Орц:
– Соё соус- 2.5 аяга
– Ногоон сонгино- 1 багц
– Гүнжидийн үр- 4 халбага
– Гүнжидийн тос- тал халбага
– Шар айраг- 1 шил
– Үхрийн мах- 1 кг
– Будаа- 1 аяга
– Ус- 2 аяга
– Ургамлын тос- 1 халбага
– Салатны навч- 1 багц

Хийх арга:
Дунд зэргийн хэмжээтэй аяга сонгож үүндээ соё соус, хэрчсэн ногоон сонгино, гүнждийн үр, гүнжидийн тос, шар айраг зэргээ нийлүүлэн сайтар хутгах юм. Харин нарийнхан жижиглэн хэрчсэн үхрийн махаа хольсон амтлагчиндаа хийж, хөргөгчинд хонуулах аж. Дараа нь та аяга будааг, 2 аяга усанд хийж чанаж болгоно. Одоо махаа гаргаж, хайруулын тавганд ургамлын тосоо хийн халаагаад махаа хоёр талаар нь сайтар хуурах байна шүү. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та үүнийг будаа болон салатны навч зэргийг ашиглан таваглаж, амтархан идээрэй.

Нимбэгтэй цацагт хяруул

Орц:

  • Цацагт хяруулын гол мах – 600 гр
  • Нимбэг- 1 ширхэг
  • Сонгино- 4 ширхэг
  • Оливын тос- 2 халбага
  • Ногооны шүүс- 100 мл
  • Зөгийн бал- 1 халбага
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:
Нимбэгний хальсыг үрж авах бөгөөд шүүсийг нь шахаж саванд хийнэ. Харин сонгиноо жижиглэн хэрчинэ. Дунд зэргийн гал дээр халаасан хайруулын тавгандаа тосоо хийж, цацагт хяруулын мах, сонгино болон нимбэгний хальсаа хийж хуурна. Үүн дээрээ нимбэгний шүүс, ногооны шүүс болон зөгийн балаа хийж, сайтар хутгаарай. 15 минут буцалгаж, болгосны дараа таваглана. Махаа будаа болон ногоотой хольж идвэл тохиромжтой.

Улаан лоолийн соустай паста

Орц:

  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Оливын тос
  • Савласан шош- 150 гр
  • Ус- 1 л
  • Улаан лоолийн шүүс- 200 гр
  • Гоймон- 200 гр

Хийх арга:
Лууван, сонгино, сармис зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд оливын тосонд хуурах аж. Үүндээ шошоо нэмэн 2 минут дахин хуурах бөгөөд улаан лоолийн шүүс болон усаа нэмээд сайтар хутгаарай. Мэдээж шөлөндөө гоймонгоо хийж чанах бөгөөд 10 минутын дараа гэхэд л таны хоол бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл хоолондоо бяслаг үйрүүлж өгч болно.

Төмс, хулуутай тахианы гуя

Орц:

  • Төмс- 3 ширхэг
  • Хулуу- 150 гр
  • Тахианы мөч- 600 гр
  • Оливын тос
  • Давс, перец
  • Гич- 4 халбага
  • Сонгино- 1 ширхэг

Хийх арга:
Сонгиноо жижиглэн хэрчинэ. Үүндээ гич, 2 халбага оливын тос нэмж, тахианы мөчөө амтлах юм. Махаа 20-30 минут битүү тагтай саванд хийж байлгаарай. Төмсөө дугуй, хулуугаа шоо дөрвөлжин хэрчих юм шүү. Эдгээрийгээ шарах шүүгээний тавиур дээр өрж тавин, давс, перец болон оливын тосоор амтлах хэрэгтэй. Харин үүний дээрээс тахианы мөчөө тавьж, 190 хэмд 30-40 минут байлгана.

Бүрж шарсан загас

Орц:

  • Өндөг- 2 ширхэг
  • Талхны үйрмэг – 2 аяга
  • Ширхэгтэй гурил – аяганы дөрөвний нэг
  • Ургамлын тос
  • Хальбин загас эсвэл сагамхай загас- 450 гр
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:
Өндгөө хагалж, аяганд хийгээд сайтар хутгана. Харин талхны үйрмэг болон гурилаа тус тусад нь аяганд хийж авна. Загасаа давс, перецээр амтлаад урт нарийн хэрчих юм шүү. Эхлээд гурилтай аяганд, дараа нь өндөг, харин хамгийн сүүлд талхны үйрмэгтээ загасаа өнхрүүлээд үүнийгээ ургамлын тосонд 3 минут хэртэй шарж болгоорой.

бибимбаб

Орц:
– Өргөст хэмх- 1 ширхэг
– Гүчүжан- аяганы 1/4
– Бууцай- 1 багц
– Соё соус- 1 халбага
– Оливын тос- 1 халбага
– Лууван- 2 ширхэг
– Сармис- 1 хумс
– Халуун чинжүү- 1 чимх
– Үхрийн мах- 450 гр
– Оливын тос- 1 халбага
– Өндөг- 4 ширхэг
– Агшаасан будаа- 4 аяга
– Гүнжидийн тос- 4 халбага
– Гүнжидийн үр- 1 халбага
– Гүчүжан- 2 халбага

Хийх арга:
Эхлээд нарийхан хэрчсэн өргөст хэмхээ гүчүжанд хийж орхино.  2 аяга усанд хэрчсэн бууцайгаа чанаж авах аж.  Дараа нь хайруулын тавганд нэг халбага оливын тосоо хийж, нарийн хэрчсэн луувангаа хуурах бөгөөд үүнийгээ болоод ирмэгц нь гүчүжантай өргөст хэмхээ хийн, халуун чинжүүгээр амтлаад гаргаж тавих юм.  Махаа мөн л нарийн хэрчээд хуурч, болгоод гаргаж тавих бөгөөд дараа нь нэг халбага оливын тосоо хайруулын тавганд хийж, өндгөө шарж авах билээ. Ингээд будаагаа 4 аяганд хувааж, аяга тус бүрт гүчүжантай өргөст хэмх, лууван, чанасан бууцай, шарсан өндөг, мах, нэг халбага гүнжидийн тос, бага зэрэг гүнжидийн үр, хүсвэл бага зэрэг гүчүжан дусаад өгч болох юм.

Тактуритан

Орц:
– Тахианы мөч, гуя- 450 гр
– Нунтаг цагаан гаа- 1 халбага
– Ус- 1.5 аяга
– Соё соус- 3 халбага
– Элсэн чихэр- 1 халбага
– Солонгос халуун чинжүү- 1 халбага
– Гүчүжан- 1 халбага
– Гүнжидийн тос- 2 халбага
– Сармис- 1 хумс
– Төмс- 3 ширхэг
– Лууван- 1 ширхэг
– Сонгино- 1 ширхэг
– Давс- тал халбага
– Хар перец- 1/4 халбага
– Ногоон сонгино- 3 ширхэг
– Гүнжидийн үр- 1 халбага

Хийх арга:
1.5 аяга усандаа соё соус, элсэн чихэр, халуун чинжүү, гүчүжан, гүнжидийн тос, хэрчсэн сармис зэргээ хийн сайтар хутгаад үүндээ тахианы мөч, гуянууд болон хэрчсэн төмс, луувангаа хийж, сайтар базаад 30-60 минут амраана. Харин товлосон цаг болмогц сонгиноо хуурч, үүндээ амталсан мах, төмс зэргээ хийж хуурах бөгөөд хар перец, давс зэргээ ч мөн хийж өгөх юм. Одоо үүндээ 500 гр ус хийж, 20 минут буцалгаад л болох аж. Мөн хоолоо болмогц нь хэрчсэн ногоон сонгиноо хийж өгөөрэй.

Жеюугбугим

Орц:
– Гахайн мах- 600 гр
– Сонгино- 1 ширхэг
– Лууван- 1 ширхэг
– Амтат чинжүү- 2 ширхэг
– Гүчүжан- 2 халбага
– Нунтаг халуун чинжүү- 1 халбага
– Сармис- 2 хумс
– Гүнжидийн тос- 2 халбага
– Гүнжидийн үр- 2 халбага
– Элсэн чихэр- 1 халбага
– Ус- 100 гр
– “Bibigo soybean paste”- 3 халбага
– Цуу- 1 халбага

Хийх арга:
Гүчүжан, нунтаг халуун чинжүү, нухсан сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цуу зэргээ сайтар холиод үүндээ нимгэн хэрчсэн гахайн махаа хийж, базах юм. Махаа хайруулын тавгнадаа хуурч, хэрчсэн сонгино, лууван, чинжүү зэрэгтэй хольж сайтар хуурах бөгөөд үүндээ 100 гр ус нэмнэ.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал