Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж- 43, А103 тоот
Утас: (976)11-461122, 9985-0622, И-мэйл: mongakuyu@gmail.com

 

БАРИМТАТ КИНО ХИЙХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА!

Баримтат кино хийх ажлын даалгавар:

Баримтат кино, реклам сурталчилгааны чиглэлийн компаниудыг Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоонноос “Kizuna in Mongolia-2019” дэлхийн 2-р чуулага уулзалтыг 2019 оны 7-р сарын 27,28 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбоотойгоор танилцуулга баримтат кино хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Баримтат киноны агуулга:

Дэлхийн Ротари Ёнэяма төгсөгчдийн холбооны түүхэн замналыг харуулах, Монголын болон дэлхийн холбоодуудын одоогийн байдал, хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааны талаар хуралд хүрэлцэн ирсэн зочидод танилцуулах, сурталчилах богино хэмжээний баримтат кино.

  • Киноны хэмжээ: 15 минутын
  • Хийц: Видео зураг авалт, график хосолсон
  • Гүйцэтгэх хугацаа: 1,5 сар
  • Киноны хэл: Япон хэлээр

Гүйцэтгэгчид тавих шаардлага:

– Баримтат кино /реклам сурталчилгаа/-ны чиглэлээр /3-с доошгүй жил энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан/ ажиллаж байсан туршлагатай,

– Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх сүүлийн үеийн үзүүлэлт бүхий мэргэжлийн тоног, төхөөрөмж /зураг авалтад ашиглах дорон, лифт/-тэй байх,

– Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх мэргэжлийн боловсон хүчин /бие даасан студи/-тэй байх,

– Зөвлөх үйлчилгээг хэрхэн гүйцэтгэх санаа, төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулсан байх

– Татварын болон холбогдох тайланг гаргаж явсан, улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж байх.

Бүрдүүлэх материал:

Гүйцэтгэгч нь үнийн санал ирүүлэхдээ дараах материалыг хавсаргасан байна.

Үүнд:

– Өмнө хийж байсан ажлууд буюу баримтат кино /бүтээлийн жагсаалт/хийж байсан баримтат кино реклам, видео зэргийг файлаар

– Энэхүү ажлыг хийж гүйцэтгэх зохиолын санаа

– Ажлыг гүйцэтгэх хугацаа, үнийн саналыг агуулсан албан бичиг

– Сүүлийн 2 жилийн тайлан баланс

– Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээдүүд нь баримтат киног хийж гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (байгууллагын танилцуулага, ажилтнуудын боловсрол, чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт гэх мэт) ирүүлнэ.

Шалгаруулалт:  

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар: 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагаас өмнө  Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо /Хариуцсан ажилтан Н. Төртогтох -д turtogtn@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ үү. Мэдүүлэгт үндэслэн ажлын саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх болно.

Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн