/Ресторан паб, Амралтын газар, Зочид буудал, Караоке /
Үйлчилгээний тухай
- Үйлчилгээний газар нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээн дээрээ хямдралын купон гаргаж Хүрээ.мн- ээр борлуулуулж болно.
- Хүрээ.мн дээр гаргасан купоныг хэрэглэгчээс худалдан авах хүсэлт ирсэн даруйд Хүрээ.мн-ээс тухайн үйлчилгээний газартай холбогдож урьдчилан захиалга өгч баталгаажуулна.
- Купон авсан хэрэглэгч үйлчлүүлэхээр очихдоо (6 оронтой тоо) “купон код” авч очно. Үйлчилгээний газраас купоныг баталгаажуулахдаа өөрсдийн ажлын хэрэглээний гар утаснаас 9016-7899 дугаар руу 6 оронтой кодыг мессежээр явуулж шалгах ба баталгаажсан хэрэглэгчид “Купон баталгаажсан” гэсэн хариу ирнэ.
- Нэг кодыг нэг удаа ашиглах боломжтой бөгөөд, 9016-7899 дугаараас мессежээр автоматаар хариу ирээгүй тохиолдолд тухайн купон хүчингүй, ашиглах боломжгүй болно.
Төлбөр тооцоо
- Хүрээ.мн дээр купон гаргахад төлбөргүй байна. Харин купон гаргаж байгаа үйлчилгээний газраас хэрэглэгчийн сонирхол татахуйц үнэ, хямдрал, урамшуулал гаргах ба хямдрал урамшууллын хувь, үнийн дүнг үйлчилгээний газар Хүрээ.мн-тэй харилцан тохиролцож гаргана.
- Хүрээ.мн-тэй хамтран гаргасан купон нь бусад сувгаар борлуулах боломжгүй, зөвхөн Хүрээ.мн борлуулах эрхтэй байна.
- Купоныг Хүрээ.мн нь өөрсдийн үнэлгээгээр цааш хэрэглэгчид борлуулна.
Хүрээ.мн
Маркетинг, борлуулалтын алба
Утас: 7711-7799