Аллегро хөгжмийн сургалтын төв

Аллегро хөгжмийн сургалтын төв

Аллегро хөгжмийн сургалтын төв нь 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Тус төвийн үйл ажиллагаа нь төр засгаас боловсрол, соёл урлагийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн болоод зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн урлагийн салбарт мэргэжлийн түвшинд хүргэх зорилттой сургалтын шаталсан хөтөлбөрөөр иргэний авьяас сонирхолыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Аллегро хөгжмийн сургалтын төв нь хувь хүний насыг харгалзахгүй хөгжмийн боловсролын үндэс суурийг олгох, богино хугацаанд түргэвчилсэн хөтөлбөрөөр хөгжимдөх ур чадварт сургах, тэдний нуугдмал авьяасыг нээх, тэмцээн уралдаанд хамруулах, нийтэд таниулах, мэргэжлийн байгууллагуудад уламжлах зорилготойгоор  дамжаа хэлбэрээр зохион байгуулагдсан билээ.

Аллегро хөгжмийн сургалтын төв нь 2002-2014 оны хичээлийн жилд нийт 1800 хүүхэд залуучуудад хөгжим тоглож сурах анхан шатны боловсролыг дамжаа хэлбэрээр олгосон юм.

Манай сургалтын төвд гадаад, дотоодын урлагийн их дээд сургуулиудыг төгссөн мэргэжлээрээ 5- аас доошгүй жил ажилласан, заах арга сайтай, туршлагатай багш нар ажилладаг болно.

Тус сургалтын төв маань байгуулагдсанаасаа хойш маш олон жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж, олон хүүхэд залуучуудад хөгжмийн боловсрол олгосноороо бусад сургалтын төвүүдээс онцлог болно.

Сүүлийн үед хөгжмийн боловсролыг сонирхох хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.

Өдөр өдрөөр хөгжин дэвшиж буй k-pop сонирхогчийн тоо ч өдөр өдрөөр өссөөр байгаа бөгөөд янз бүрийн аудит хөтөлбөр,  хөгжмийн телевизийн хөтөлбөрийг сонирхох нь улам нэмэгдсээр байгаа билээ.

Хүмүүс хөгжим нь багаасаа заавал сурах ёстой зүйл гэдэг нь мэдээжийн зүйл ч < хэцүү, уйтгартай, их мөнгө зарцуулагддаг хобби, авьяасгүй бол сурахад хэцүү > гэсэн бодолтой байдаг.

Яагаад гэвэл  хөгжмийг арга барилын дагуу сайн л тоглоход хамаг анхаарлаа хандуулж байсан учраас юм.

Бидэнд хөгжмийг сурах нь амьдрах хугацаандаа заавал ойлгож авах ойлголт, өөрөөр хэлбэл дэлхий дээрх олон зүйлт мэдлэгийн нэгээхэн хэсэг шиг хүлээж аваагүй учраас юм болов уу.

Гэвч хөгжим гэгч зүйл бидний амьдралд хэчнээн их уйтгар гуниг, баяр хөөр болдогийг амьдралын туршлагаараа мэддэг болсон билээ.  Яг энэ мөчид ч гэсэн намайг инээлгэж эсвэл уйлуулах хөгжим хаа нэгтээ эгшиглэж байгаа байх^^

 Бусдад өөрийгөө илэрхийлэх хамгийн сайхан арга, MUSIC

Бусдад өөрийгөө илэрхийлэх арга олон бий. Эх зохиох, ярих зэрэг аргууд байдаг ч хөгжмөөр дамжуулан өөрийгөө илэрхийлэх нь хамгийн гайхаймшигтай арга юм.  Хөгжим нь шүлэг, дууны үгээрээ сэтгэлийн өнгө аясыг илэрхийлэн ярьж болох бөгөөд хөгжмийн аяз, хэмнэлээр амилуулан миний биеийн хэлийг илэрхийлэх хөгжмийн зэвсэг ба  бүтээлч үйлдэл хийх юм.

Хөгжмийг анхлан суралцагч хүүхдүүдэд хөгжмөөр дамжуулан өөрийгөө бусдад илэрхийлэх аргад зааж сургах нь чухал.

Урт удаан хатуу амьдралд өөригйгөө бусдад илэрхийлж болох арга зам байна гэдэг нь үнэхээр сайхан юм.

Хүүхдэд зориулсан мэргэжлийн хөгжмийн сургалт

Аллегро хөгжмийн сургалт нь хүүхдэд зориулсан мэргэжлийн хөгжмийн сургалтаар үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхдэд зориулсан сургалт гэсэн нэрээр мэргэжлийн биш  анхан шатны энгийн хэрэглээний сургалт явагдах байх гэж үздэг хүмүүс ч байдаг. Аллегро сургалтын төв хөгжмийн боловсрол нь бага насны хүүхэд,  нас биед хүрсэн хүн гэж хөгжмийн түвшингийн ялгаа гаргаж сургалтаа явуулдаггүй. Бага насны хүүхэд гэлтгүй томчуудаас илүү чадвартай байдаг учраас юм. Зөвхөн хүүхдэд зориулсан мэргэжлийн хөгжмийн сургалт нь хичээл, ая зэрэг нь хүүхдэд тохирохгүй ая зэрэг их байдаг учир мөн хичээлийн явц дахь мэргэжлийн нэр томьёо, аяын нэрлэл зэргийн хамгийн амархан сонирхолтойгоор тайлбарлаж зааж сургах хэрэгтэй байдаг.

Өөрийгөө хөгжүүлэн дадлагажихад Аллегро сургалтын төв туслах болно.

Ганцаарчилсан ба багийн сургалт 

Аллегро хөгжмийн сургалт нь 1:1 буюу ганцаарчилсан байдлаар сургалтаа явуулдаг. 1:1 буюу ганцаарчилсан сургалт явуулж буй шалтгаан нь хүүхэд бүр хөгжмийн өөр өөр авьяас чадвартай ба хүүхэд бүрт тохирсон сургалт явуулах шаардлагатай учраас юм.

Зарим үед  багш, бага насны хүүхдэд заахдаа  эцэг эхчүүд болон хэн нэгнийг нь хамт  байлгаж байгаад заадаг, энэ нь  гэртээ очоод эцэг эхчүүд хүүхддээ хөгжим зааж өгөхөд тус дэм болдог

Ер нь бүх насны хүүхдүүд хөгжим тоглож сурах тал дээр өөр өөрийн онцлогтой: жишээ нь, зарим хүүхдүүд гэртээ хөгжимтэй, зарим нь байхгүй, эсвэл зарим нэг нь гэртээ хөгжимгүй нь сургууль дээр  маш их давтана, харин гэртээ хөгжимтэй нь хөгжмөө давтахгүй зэрэг хүүхэд хүүхдийн онцлогоос хамаарч хүүхэд бүр янз бүрийн чадвартай байдаг. Гэхдээ манайд доод тал нь тасралтгүй 3 сар сургалтанд тасралтгүй мөн сайн сурсан хүүхэд маш богино хугаанд  төгөлдөр хуур хөгжим дээр нот-оо уншаад олон сайхан аязууд дараад сурчихдаг юм.

Шаталсан сургалт

Аллегро хөгжмийн сургалтын төв нь шаталсан сургалттай. Юу ч сурсан бай юуны түрүүнд зорилготой байх хэрэгтэй. Эхэндээ сонирхолын журмаар эхэлсэн ч ямар нэгэн зорилгогүй бол удалгүй уйдаж, залхаж эхлэх нь ойлгомжтой.

Шаталсан сургалт нь хүүхдүүдэд дараах үе шатлал бүхий зорилго байгаа гэж тогтоон үе шатыг амжилттай давах бүртээ хүүхдүүд илүү хичээнгүйлэн сурах урам зориг авдаг.

Мөн ч шахаж шаардаагүй үед өөрөө ганцаараа давтах шалтгаан болох нь ч бий.  Хүүхэд шахуулахгүй өөрөө сурах тусам улам хөгжимдөө сонирхолтой болдог сайн сурдаг.

Хаяг: ХУД, 11-р хороо "TIMES SQUARE" хотхон 510 байр

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!