Баатар ван амралт

Амралт, сувилал
(2)

Баатар ван амралт

Монголын ард түмний цахим санал асуулгаар 2014, 2015 оны шилдэг эмнэлгээр шалгарсан “Гранд Мед“ эмнэлгийн харьяа Баатар ван амралт , рашаан сувиллын  цогцолбор нь үүд хаалгаа нээлээ. Баатарван амралт сувилал нь Улаанбаатар хотоос 580 км, Дархан хотоос 360 км, Эрдэнэт хотоос 180 км, Хөвсгөл аймгаас 200 км зайд Булган аймгын Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байгалийн үзэсгэлэн хосолсон гайхамшигт байрлалтай төдийгүй газар зүйн байршлын хувьд далайн түвшинээс 900 метрийн өндөрт буюу нам дор газар байрласан нь хүний зүрх судасны үйл ажиллгааг дэмжсэн нэн таатай нөхцөл юм.

Баатарван амралтын газар нь амрагч сувилуулагч та бүхэн энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнүүдээс сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой ба өрөө бүрт өндөр хурдны интернет, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн. Баатарван амралт сувиллын хамгийн чухал давуу тал бол Гранд Мед эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүд, мэргэжлийн эмч сувилагч нар амрагч сувилуулагчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарч мэргэжлийн бүх талын үйлчилгээг ур чадварын өндөр төвшинд хүргэх юм.  Өдөр бүр танд сувиллын эмчилгээ хийх ба физик эмчилгээ, рашаан эмчилгээ, толгойн бариа, хөлийн цэгэн бариа, бумба, зүү тавих гэх мэт үйлчилгээг танд зориулан хүргэх болно

Сувилалын газрууд

2 сэтгэгдэл

  1. vne hansh hool und delgerengvi medeelel avmaar bna

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Булган аймгын Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд
Зүг чиг авах