Бадмаараг жуулчны бааз

Бадмаараг жуулчны бааз

Бадмаараг жуулчны бааз нь Үүрт тур ХХК-ны харъяа бааз бөгөөд Архангай аймгийн Тариат сумын нутагт Улаанбаатар хотоос баруун зүгт 670 км-т  сумын төвөөс зүүн урагш 6 км-т Гичгэнэ голын хөвөөнд, хамгийн сүүлд оргилсон олон галт уулсын дунд Сугын тогооны өвөрт байрладаг. Эргэн тойронд эртний сөнөсөн галт уулс болох Их тогоо, Босгын тогоо, Сугын тогоо, Хоргын тогоо болон Суварга хайрхан, Байды хад, Тэрхийн цагаан нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд байхаас гадна Хүн хад, Сэнжит хадан цохио, эртний сүг зураг бүхий  газруудаар морин болон явган аялал хийж амрах боломжтой. Дэргэдэх уулынхаа энгэрээр  хад, тошлой жимстэй, Гичгэнэ голдоо хайруус, зэвэг загастай.

Тус бааз 2 одны зэрэглэлтэй бөгөөд монгол үндэсний хэв шинжийг шингээсэн модон гэр ресторан, баар ажиллуулдаг. Үндэсний тоглоом наадгайгаар наадаж, монгол ёс заншилтай танилцах 6 ханат эрээн гэр, байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж, гадаа тухалж суух талбайн асар зэргээр тохижуулсан.

 

Хаяг: Архангай аймаг, Тариат сум, сумын төвөөс зүүн урагш 6 км-т байрладаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!