Байгаль-Үүд бааз
Байгаль-Үүд бааз
Байгаль үүд жуулчны бааз нь 1998 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос 25км-т далайн эрэгт байрлах жуулчны бааз дээр амжилттай явуулж байгаа туршлагатай, мэргэжлийн байгууллага юм.
Бид арга барилдаа ямагт шинийг санаачилж, багууллагаараа суралцан, мэдлэгт суурилсан үйл ажиллагаа явуулсанаар чанартай үйлчилгээг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхааралаа төлөврүүлдэг. Бид хамтран ажиллагч байгууллагууддаа аюулгүй, найдвартай, чанартай үйлчилгээг тэдний санал дээр үндэслэсэн буюу өөрсдөө санаачлан санал болгодог.
Манай жуулчны бааз нь мэрэгжлийн хамт олноор багаа бүрдүүлсэн хөтөч болон жолоочоор та бүхэнд үйлчилнэ. Бид аялагчиддаа аяллалын төлөвлөгөө гаргаж өгдөг ба морин аялал явган аялал болон завиар аялах боломжийг олгодог. Та мөн байгалийн сайханд загасчилж алжаалаа тайлах боломжтой.
Улирлын чанартай нээгдэх бөгөөд 6-р сарын 1-нээс 9-р сарын 1 хүртэл ажиллана.
Хаяг: Хөвсгөл нуур, Хатгал тосгоноос 25км, Жанхайн давааг даваад Цагаан эрэг хэмээх газарт байрлана.
