Баянгол

Монголын анхны зочид буудлуудын нэг, Ресторан, Хүлээн авалт

Баянгол зочид буудал

Баянгол зочид буудал нь 1964 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй 4 одны зэрэглэлтэй бөгөөд бизнес ангиллын зочид төлөөлөгч, жуулчдыг хүлээн авч үйлчлэхийн зэрэгцээ 215 өрөөнд 400 гаруй зочин хүлээн авах хүчин чадалтай.Эрхэм зочид та бүхэн тав тухтай морилон саатаж, манай байгууллагаар дахин үйлчлүүлэхийг хүсье.

 Мөн 500 хүн босоогоор хүлээн авах багтаамжтай орчин үеийн ресторан ажиллуулж байна. Түүнчлэн манай туршлагатай хамт олон эрхэм таны тав тухтай амарч, аялах, бизнесээ амжуулах бүхий л бололцоог хангах зорилгоор үйлчилгээний төвүүдийг байгуулан Баянгол зочид буудал байрлах өдрүүдээ дурсамж дүүрэн өнгөрөөхөд хичээн ажиллах болно. Баянгол зочид буудал нь  бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойрхон хотын төвийн А зэрэглэлийн бүсд байрладаг бөгөөд  нисэх онгоцны буудлаас 17 км, төмөр замын төв будлаас 2 км зайтайн оршдог нь зочдын тав тухтай үйлчилгээнд нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг. Монголын аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээний салбарын хагжилд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн “Баянгол зочид буудал” анх 1964 онд байгуулагдсан.Засгийн Газрын өмч хувьчлалаар 1991 онд “Баянгол зочид буудал” ХК болгон хувийн хэвшлийн аж ахуй болон өөрчлөгдөж анхны хувьчлагдсан зочид буудал болсон байна.
Баянгол зочид буудал нь 4 одны зэрэглэлтэй ба голчлон бизнес ангилалын зочид төлөөлөгчид, жуулчдыг хүлээн авч үйлчилж байна. Хүчин чадлын хувьд 215 өрөөнд 400 гаруй зочдыг нэг дор хүлээн авах чадалтай буюу  Улаанбаатар хотод хамгийн олон өрөөтэй зочид буудал, мөн 500 хүн боñоогоор хүлээн авах хүчин чадал бүхий  Баянгол зоогийн газар гэх мэт хамгийн хамгийн гэсэн тодотголыг зүй ёсоор хүлээсээр байна. Нийт зочид буудлын хэмжээнд 5 дээд зэрэглэлийн ресторан үйл ажиллагаа явуулж байна.
Кредит карт : American Express, VISA, Master Card and JCB Card.
Хүчин чадал : 215 rooms Энгийн өрөө, Бизнес өрөө, Люкс өрөө , ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРӨӨ
Нэмэлт үйлчилгээ : Буудлын бүх ангиллын өрөөнүүд өндөр хурдны интернетэд холбогдох боломжтой. Бүх өрөөнүүд 45 суваг бүхий кабелын телевизд холбогдсон. Өрөөнөөсөө дэлхийн аль ч улс орон руу ярих нөхцөл бүхий холбооны бүрэн системтэй Мөн дагалдах 20 төрлийн үйлчилгээг зочдод үзүүлж байна.Үүнд:
Өглөөний цай Өрөөн дэхь нэг удаагийн цай, кофе Минерал ус Өрөөн дэхь Мини бар, Зочны угаалга Өрөөний үйлчилгээ Room service 24 цагийн саун Үсчин Манекур, педекур Гоо сайхан, массаж Бялдаржуулах өрөө Зочин тосох, хүргэж өгөх Өглөө бүрийн Mongol messenger сонин
Материаллаг бааз: Баянгол ресторан, Billagio, Монголын нэг өдөр”, Дээд зэрэглэлийн виноны “Wine House” кафе-бар, Касабланка –Ази, Сингапур хоолны ресторан, Golden Eye Cafe: Espresso, Latte, Cappuccino, Mocha/, Баянгол хурлын заал 80 хүний багтаамжтай. Машины зогсоол: Өөрийн машины зогсоолтой

“Баянгол” ресторан

хурим найрын үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой.
Баярт мөчийг тань мартагдашгүйгээр хамтран зохион байгуулахдаа бид бүхэн баяртай байх болно.
Баянгол Ресторан нь 350 хүртэл хүний хүчин чадалтай бөгөөд таныг мастер тогоочдын бэлтгэсэн амтат зоог, баярын ширээг чимэх 5 давхар бялуу, угталтын коктейль болон халуун дарс хүлээж байна. Баянгол ресторан нь хамгийн том авто зогсоолтой бөгөөд 5м х 3м хэмжээтэй Full HD LED дэлгэцтэй.
Гал голомтоо бадрааж байгаа бүх хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Хаяг/байршил : Баянгол Зочид буудал, Чингис Хааны өргөн чөлөө – 5, Улаанбаатар 210643, Монгол Улс

- Нэмэлт байгууламж - Үйлчилгээ: Ресторан
- Цагийн хуваарь: 24н цаг нээлттэй
- Дэлгэрэнгүй хаяг : Төв номын сангийн замын эсрэг талд

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!