Баян-Улаан

Баян-Улаан жуулчны бааз

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутагт Хөвсгөл нуурын баруун өмнөд эрэг дээр “Дээд модот булан” гэдэг байгалийн үзэсгэлэнтэй газар байрладаг. Улаанбаатар хотоос Мөрөн хүртэл 800 км (засмал зам), Мөрөн хотоос Хатгал тосгон хүртэл 98,8км, Хатгалаас манай бааз хүртэл 27 км зайтай. Манай компани Мөрөнгөөс-Хатгал, онгоцны буудлаас-жуулчны бааз хүртэл өөрийн болон захиалгат тээврийн хэрэгслээр үйлчилнэ. Онгоцны суудлын захиалга авч, угтаж үдэж мордуулна.

Баян-Улаан жуулчны бааз нь амрагчдад өдөрт 3 удаа Европ, Ази, Монгол үндэсний халуун хоол зуушаар үйлчилнэ. Хоол хүнсэндээ орон нутагтаа өөрсдөө бэлтгэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн нуурын төрөл бүрийн загас, ойн төрөл бүрийн жимс, мөөгөөр бэлтгэсэн хоол хүнс, сарлаг хайнагийн хөөрүүлсэн сүү, тараг, өрөм, цөцгий зэрэг цагаан идээ, мөн захиалгаар Монголын үндэсний уламжлалт хоол хорхог, боодог, шорлогоор үйлчилнэ.

МАНАЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД:

–Далайн харагдцаар хамгийн ашигтай байрлал /өндөрлөг газар байрладаг тул нуурыг дээрээс нь харах/
– Телескопоор од, гариг эрхэс, нуурын мандлыг ажиглан харах
– 19-р зууны үеийн эгэл жирийн ардын аж амьдралыг харуулсан гэр музей үзэж сонирхох
– Шөнийн болон өдрийн дурангаар хөвсгөл нуур орчмын ан амьтан, шувууд, байгалийг автомашинаар явж дурандах
– Телескопоор од, гариг эрхэс, нуурын мандлыг ажиглан харах
– Морин болон үхэр тэрэгний аялал
– Загасчлах /Хөвсгөл нуур, Эгийн гол/
– Галын наадам

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!