Буйр трэвел

“Буйр трэвел” жуулчны бааз

“Буйр трэвел” Жуулчны бааз Дорнод аймгаас 336 км-т Дорнод аймаг, Халхгол сум, Буйр нуурын зүүн хойд эрэгт байрладаг. Гэр буудал болон өрөөнд тухалж, буйр нуурыг үзэж морин аялал, завин аялал хийж, амралт чөлөөт цагаараа Халхгол сумын түүхэн дурсгалт газар болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.

Манай амралтын газар нь эрчим хүчинд холбогдсон, хоолны зааалтай, зуны улиралд хүлээн авалт, бэсрэг болон галын наадам зохион байгуулах, нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах боломжтой. Буйр нуур нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог бөгөөд тал газар төдийлөн тохиолддоггүй нуур учир нар жаргах нь маш үзэсгэлэнтэй мөн олон зүйлийн загас, жигүүртэн шувуудаар баялаг, цэнгэг, усны арвин сан, чийглэг зөөлөн уур амьсгалтай. Маш дулаан нуур учир зуны аль ч цаг үед очсон нуурын усанд орж, эргийн элсэн дээр хэвтэж амрах боломжтой. Халхгол сум нь зүүн болон хойд талаараа БНХАУ-тай хиллэдэг учир манай амралтаас хилийн бүсийн аялал хийх боломжтой.

Хаяг: Дорнод аймаг, Халхгол сум, Буйр нуурын зүүн хойд эрэгт байрладаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!