Буянт Ухаа спортын ордон
Спорт цогцолбор
Өнөөдрийн хандалт:
131
Буянт Ухаа Спортын ордон нь олон улс, тив, дэлхийн тэмцээн наадмыг Монгол улсад зохион байгуулахад чиглэсэн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд 2012 оны 9 сараас эхлэн Монгол улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яаманд харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамны бодлого чиглэлийн хүрээнд ажилласан 2 жилийн хугацаанд Буянт Ухаа Спортын Ордонд зохиогдох арга хэмжээний тоо, үзүүлэлтүүд нэмэгдэж өмнөх жилүүдээс илүү үр ашигтай, өндөр бүтээмжтэйгээр ажиллах болсон байна.
Давуу талууд:
- Тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой том талбайтай
- Стандарт шалтай
- Машины зогсоолтой
- Агааржуулалт, дулааныг төгс шийдсэн
- Дуу, цуурай шингээгчтэй
Хаяг: Хан-Уул дүүрэг Буянт Ухаа Спортын ордон
- Спорт заал түрээсийн үнэ: 50,000 төг /1 цаг/, бүтэн өдрийн түрээс ажлын өдөр 2,500,000 төг, амралтын өдөр 3,500,000 төг
- Спорт заалны хэмжээ: 41,0*69,0м буюу 2829.0мкв талбайтай, Таазны өндөр 31м, Суудлын тоо 5045
- Нэмэлт байгууламж - Үйлчилгээ: Хувцас солих өрөө, волейболын тор, антен, спорт тоглоомын бөмбөг, узел, дифузер
- Дэлгэрэнгүй хаяг : ХУД, Буянт Ухаа Спортын ордон