ГОВЬ МИРАЖ жуулчны бааз

Говь Мираж жуулчны бааз нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ба тус баазыг үүсгэн байгуулагчид нь аялал жуулчлалын салбарт 1998 оноос хойш тасралтгүй ажиллаж тодорхой дадлага туршлага хуримтлуулсан хүмүүс юм. Говь Мираж бааз нь 2006, 2008 оны Өмнөговь аймгийн “Шилдэг аялал жуулчлалын байгууллага”, 2009 оны Монголын аялал жуулчлалын холбооны “Шилдэг жуулчны бааз”, 2014 оны Өмнөговь аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын “Шилдэгийн шилдэг жуулчны бааз” өргөмжлөл тус тус хүртэж байсан. “Хоёр цэцэг”-ийн зэрэглэлтэй Монголын аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч хамт олон юм.

Хаяг: Өмнөговь аймгаас 50 километр Ханхонгор сумын нутагт Улаан эргийн Цагаан толгой

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!