“Грийн ассесмент” ХХК байгаль орчны үнэлгээ

Компанийн товч танилцуулга

“Грийн Ассесмент” ХХК нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гүйцэтгэх зорилгоор байгуулагдаж, анхны үндэс суурийг 2007 онд тавьснаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг БОНХАЖСайдын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/169 тоот тушаал, үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээний сунгалтыг БОАЖСайдын 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн А/27 тоот тушаалаар 3 жилийн хугацаагаар сунгуулан, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Манай компани нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна. Үүнд:

  1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
  2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
  3. Химийн хортой болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ
  4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
  5. Байгаль орчны стратеги үнэлгээ
  6. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
  7. Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ
  8. Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ
  9. Нөхөн сэргээлт ба уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө
  10. Байгаль орчны хохирлын үнэлгээ зэрэг болно.

Та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар байгаль орчныг хамгаалах, байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэнд, болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, гарах үр дагаврыг урьдчилан тодорхойлуулж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ авах, үйлдвэрийн байгаль орчны менежмент, ашигт ажиллагааг сайжруулах, эдийн засгийн болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй, зүй зохистой хэрэглээ, үйлдэрлэлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эрхэм зорилго, зорилт

Даяаршил, мэдээллийн технологийн хувьсгалын эрин үеийн чиг хандлагатай уялдуулан байгаль орчныг хамгаалах, байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох, болзошгүй эрсдлийг үнэлэх, үр дүнг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, байгалийн гамшигт үзэгдэлтэй уялдуулан тодорхойлох, үйлдвэрийн газрын байгаль орчны менежментийг сайжруулах, үйлдвэрийг эдийн засгийн болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, цэвэр үйлдвэрлэл, цэвэр технологийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн, хуулиа дээдлэн үйл ажиллагаа явуулахад оршино.

Мэргэжлийн боловсон хүчин

Манай байгууллага нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, судалгаа, төсөл, хөтөлбөрийг удирдан зохион байгуулах өндөр мэдлэг, туршлагатай мэргэжлийн боловсон хүчнээр багаа бүрдүүлэн ажилладаг бөгөөд үндсэн ажилтан 5, орон тооны бус мэргэжлийн шинжээч 30 гаруй ажиллаж байна. Мэргэжлийн шинжээч, зөвлөх нар нь тухайн салбартаа нэр хүнд бүхий байгаль орчин, экологи, технологийн чиглэлээр мэргэшсэн, салбартаа 8-40 жил ажилласан туршлагатай. Мэргэжилтэн, судлаачид нь Азийн Хөгжлийн Банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагууд болон Монгол улсын төрийн захиргааны төв байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай байгаль орчны судалгаа, үнэлгээний чиглэлээр хамтран ажилладаг.

 

Хаяг: Дөлгөөн нуураас 100-н айл явах замд Хүдэрмөнх оффис, 4 давхар, 410 тоот өрөө

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!