Керамзит, Керамзитан блок, Перлит, Перлитэн хавтангын үйлдвэр

“Нью Север” ХХК 2007 онд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ЭКОЛОГИЙН цэвэр түүхий эдээр технологи болон чанарын өндөр түвшинд дулаан тусгаарлагч хөнгөн керамзит, керамзитан блок үйлдвэрлэж эхэлсэн. Бид 2007 оноос хойш бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрлийг олшруулан одоогоор 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна.
2012 онд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулан дараах үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулаад байна.
Үүнд:
2012 онд Перлитний үйлдвэр
2012 онд Керамзит перлитэн гулдмайн /блокны/ үйлдвэр
2012 онд Байгалийн керамзитыг /хүрмэн чулуу/ олборлон боловсруулах үйлдвэр
2015 онд Перлитэн хавтангын үйлдвэр
“Нью Север” ХХК дэлхийн дулаалгын материалын хаан болох перлитийг боловсруулан үйлдвэрлэж, Монгол улсын барилгын салбарт орчин үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэгдсэн шинэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилгоор жилд 65,000м3 перлит, 10,000м3 керамзит перлитэн гулдмай /блок/, 40.000м3 керамзит, 30,000м3 керамзитан гулдмай /блок/, 200,000м2 перлитэн хавтанг үйлдвэрлэх хүчин чадалтайгаар хоногийн 24 цагийн турш нийт 100 гаруй мэргэжлийн инженер техникийн ажилтан албан хаагчтайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!