Од бүртгэл аудит

Од бүртгэл аудит ХХК

Бидний түүх
Од Бүртгэл Аудит ХХК нь 2008 оны 1-р сарын 3-ны өдөр үүсгэн байгуулагдаж Сангийн сайдын .. тоот тушаалын дагуу хөндлөнгийн аудит болон Монгол улсын Аудитын тухай хуульд заасан бусад үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан. Тус фирм нь анх 2 аудитор болон 2 туслах аудитор (мэргэшсэн нягтлан бодогч) нийт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 2008 оны 9-р сарын 1-ний өдрөөс Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүнээр элсэн орсон билээ.

Эрхэм зорилго
Дээд зэрэглэлийн мэргэшил, бүтээлч багийн ажиллагаанд суурилсан шудрага, өндөр чанартай үйлчилгээг хүргэж үйлчлүүлэгчид болон нийгмийг найдвартай санхүүгийн мэдээлэл болон мэргэжлийн туслалцаагаар хангахад ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК–ны эрхэм зорилго оршино.

Алсын хараа
Үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн өндөр чанартай үйлчилгээ үзүүлж, мэргэжилтүүдийнхээ ажлын амжилтыг хөхиүлэн дэмжигч Монгол улсын тэргүүлэх аудит, зөвлөх үйлчилгээний компани болно.

Бидний үнэт зүйлс
ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК–ны үнэт зүйлс нь өндөр чанартай үйлчилгээ, найдвартай байдал, шудрага, мэргэшсэн ажилтнуудад оршино.

Манай баталгаажуулах үйлчилгээ дараах төрөлтэй.

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТ 
Таньд доор дурьдсан хэрэгцээ шаардлага байгаа бол манай санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээг сонгох боломжтой.

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ НЯГТЛАХ АЖИЛ

Таньд байгууллагынхаа санхүүгийн тайланд болон завсрын үеийн санхүүгийн мэдээлэлд дунд түвшний баталгаа авах хэрэгцээ байгаа бол уг үйлчилгээг сонгох боломжтой. Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажил нь Санхүүгийн тайлангийн аудитын гэрээт ажилтай харьцуулахад аудиторын гүйцэтгэх горим хязгаарлагдсан байдаг учраас аудиторын зүгээс гаргах баталгааны түвшин нь ч мөн бага байдаг. Гэхдээ Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажил нь Санхүүгийн тайлангийн аудитын гэрээт ажилтай харьцуулбал харьцангуй бага хугацаа зарцуулдаг.

- Дэлгэрэнгүй хаяг : 7 давхар , Цэлмэг таур, Олимпийн гудамж 7/3, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!