Пассив Барилгын Хүрээлэн
Дулаанаа хамгаалж утаанаас салах судалгаа
Mongolian Passive House Institute (NPO) ПБХ ТББ нь Монгол улсад эрчим хүчний хэмнэлттэй Пассив барилгын арга технологийг түгээн дэлгэрүүлнэ.
Судалгаа
Алтан загастай Пассив загвар байшингийн дулаан алдагдалын зураг авав. Дулаан алдагдалгүй жигд хийцтэй, цонхны нэмэлт дулаалгатай хаалтны завсараар бага зэрэг дулаан алдагдалтай. Харин ар талын Төв шуудангийн хуучны барилга нь орчны температураас 5.3 хэм бүлээн буюу дулаан алдагдал ихтэй байна. Шарлаж гэрэлтээд байгаа нь дотроосоо дулаан байнга алдагдаж, гадна хана бүлээн болсныг илэрхийлнэ. Загвар байшингийн хойд талаас нь зураг авч байгаад Blue Sky Шилэн Цамхаг маань 9.6 хэм бүлээн буюу эрчим хүчний зарцуулалтын МАНГАС болохыг олж тогтоов.