Хотгойд Тур

Хотгойд Тур жуулчны бааз

Хотгойд Тур жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт орших Олон голын бэлчир хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Олон голын бэлчир нь Дэлгэр мөрөн, Бүгсэй, Идэр, Чулуутын голууд нийлж цутган Сэлэнгэ мөрний эхийг үүсгэдэг ТАВАН ГОЛ-ын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм. Бид та бүхэнд нарийн төлөвлөсөн 1 болон олон өдрийн СОНИРХОЛТОЙ, МАРТАГДАШГҮЙ, ГАЙХАМШИГТАЙ аялалуудыг санал болгож байна. Бидний онцлог, давуу тал: Үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн амгалан тайван орчин Хангай, Хорьдол сарьдаг, Эрчимийн нуруудаас эх авсан их усны бэлчир бүхий байгалийн өвөрмөц тогтоц Амьд байгалийн анир Нарийн төлөвлөсөн сонирхолтой аяллын хөтөлбөрүүд Мастер тогоочийн гарын хоол Адал явдалт усан спорт, загасчлал.

  • Загасчлал + Моторт завь
  • Шөнийн од харах
  • Дугуй, явган аялал + хөл массаж
  • Морин аялал
    Каяак өдрийн хөтөлбөр
    Та бүхэн аялалын багаараа кемп-с гарч Идэр гол эсвэл Дэлгэр мөрөний эргээр 15-30 км газар машинтай аялал хийж “Каяак өдрийн хөтөлбөр”-н цэгт хүргүүлснээр үндсэн аялал эхэлнэ.
  • Хээрийн амтат хоол, өдрийн хоолны буффет
  • Цэнгэг усны адал явдалт, идэвхитэй спорт
  • 15-30 км туулах зам
  • Хагас болон бүтэн өдрийн аялал
  • Мартагдашгүй дурсамж

Нэмэлт үйлчилгээ

  • Нум сум харвах
  • Од харах / дурандах
  • Спорт тоглоомууд
  • Галын наадам
  • Алжаал тайлах массаж
  • Тохилог ресторан
  • Халуун ус шүршүүр, саун
  • Боловсон бие засах газар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!