Хөвсгөл Далай

Хөвсгөл Далай жуулчны бааз

Хөвсгөл Далай жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт Улаанбаатар хотоос 778км, Мөрөн хотоос 100км, Хатгал сумаас 6км-т Хөвсгөл нуурын баруун урд эргийн дагуу Доод модот булан гэдэг газар байрлаж байна. Манай бааз нь 2007 онд Аялал жуулчлалын яамнаас “Хоёр цэцэг”-н зэрэглэл тогтоосон юм.

“Хөвсгөл далай” жуулчны бааз нь 2002 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байгаа ба Хөвсгөл нуурынхаа унаган төрх, цэвэр тунгалаг ус, агаар, ховор ан амьтан, байгалийн элдэв сонин тогтоц, дархадуудын зан заншил, ховор нандин түүхийн дурсгалт зүйлсийг гадаад болон дотоодын жуулчдад таниулж, тэдний тав тухтай амрах орчныг бүрдүүлэн хүссэн үйлчилгээг нь чанартай, түргэн шуурхай үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.

Манай компани нь өвөл ба зуны цагаар Мөсний баяр ба Сарлаг фестивалийг зохион байгуулдаг билээ. Мөсний баяр нь жил бүр 02 сарын сүүлээр, 03 сарын эхээр болдог ба харин Цаатан фестиваль нь наадмын дараахан 07 сарын дундуур зохиогддог билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!