Цагаан булаг амралтын газар
Цагаан булаг амралтын газар, амралт сувилалын үнэ ханш 2018, amraltiin gazar, amralt
Цагаан булаг амралтын газар
“ЦАГААН БУЛАГ” амралт, аялал жуулчлалын цогцолбор /amralt, amraltiin/ нь байгалийн үзэсгэлэн цогцолсон Төв аймгийн Борнуур сумын нутагт Гангын нурууны өвөрт байрладаг. Дөрвөн улирлын турш зогсолтгүй ажиллах амралтын газар нь Улаанбаатар хотоос баруун зүгт 108км-т байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалтын бүсэд оршдог.
Та Дархан хот орох замаар 100 км яваад зөвхөн 8 км сайжруулсан шороон замыг туулна.
Цагаан булаг амралтын газар нь бүх талаараа Хангайн нурууны сүрлэг уулс ой тайгаар хүрээлэгдсэн, хүйтэн булгийн ус, цэнгэг агаар, буга гөрөөс болон олон төрлийн жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамал, цэцэг алгалсан онгон байгаль, олны хөл шуугианаас зайтай нам гүмхэн тохилог орчинд байрладагаараа гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг ихээр татдаг.
Манай жуулчны бааз нь 2015 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, стандартыг хангасан зочид буудал, бүрэн сийлбэртэй хүндэтгэлийн монгол гэр, монгол үндэсний хэв маягийг хадгалсан гэр буудалтай.
Цагаан булаг жуулчны баазыг амралт, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд цогцолборын зочид буудлын байранд зочдод үйлчлэх үйлчилгээний газрууд байрладаг. Зочид буудал нь зочдын ая тухыг хангахуйц тохижилттой, модон доторлогоотой барилга бөгөөд дээд давхарт зочид буудлын өрөө доод давхарт ресторан, караоке, бүжгийн заал, саун, душ болон бусад үйлчилгээний цэгүүд байрлаж, таны сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.
amraltiin gazar
Хаяг: Төв аймаг, Борнуур сум, Дархан явах замд Урьхан өнгөрөөд Зүүн тийш эргээд Араамын ам