Ар Давхар Хойг Эко
Ар Давхар Хойг Эко жуулчны бааз
Ар Давхар Хойг Эко жуулчны бааз нь улсын тусгай хамгаалалттай Хөвсгөл нуурын Байгалийн Цогцолборт газрын байгалийн үзэсгэлэнт төрөл бүрийн амьтан, ургамал цэцэгсээр бүрхэгдсэн Хөвсгөл нуурын зүүн эргийн луу түрж орсон өвөрмөц тогтоцтой хамгийн үзэсгэлэнт Ардавхар хойг дээр оршдог онцлогтой.
- Эргэн тойрон ямар ч бааз, хүнгүй тайван орчин
- Тєв суурин болон авто замаас зайтай тул чимээ шуугиангvй. Мєн эргэн тойронд 10км-с дотогш єєр жуулчны бааз байхгvй
- Yзэсгэлэнт байгаль ан амьтан
- Энд хүдэр, буга, тарвага, үнэг, хэрэм, чандага, бор гөрөөс, чоно, жамъянмядаг, яргуй, сурнагийн ягаан цэцэг зэрэг төрөл бүрийн цэцэгс алаглана.Улаанбаатар хотоос 810км, Мөрөн хотоос 125км. Зуны улиралд машинаар хүрэлцэн очиход 20км буюу 1цаг, усан онгоцоор очиход 8км буюу 30минут явж хүрнэ.
Аялалын төрөлүүд:
Танд санал болгож буй аялалын төрлүүд:
– Хөвсгөлийн онгон зэрлэг байгалиар морин аялал хийх
– Явган аялал
– Үхэр тэрэгний аялал
– Усан аялал
– Авто аялал
– Цэцэг, амьтан үзэж сонирхох, судлах аялал
– Байгаль хамгаалах үйлсд оролцох
– Нүүдэлчин айлд зочлох/ зан заншилтай танилцах/
– Хөвсгөл нуурын толь шиг тунгалаг мөсөн дээр зохиогддог мөсний баярыг үзэн морин чаргаар зугаалах
– Тайгын жинхэнэ цаатан айлд зочлох
– Шашин бөө мөргөлийн аялал
– Хөвсгөл нуурын Сомоон сарьдаг Хүслийн хад-нд хүндэтгэл үзүүлэх мөргөх аялал