Гранд Тур

Гранд Тур жуулчны бааз

Гранд Тур жуулчны бааз нь 2013 онд шинээр байгуулагдсан бөгөөд Хөвсгөл нуурын зүүн эрэгт “Тарвагат хаш” гэдэг газарт байрладаг. Манай амралт нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, дуу чимээнээс тусгаарлагдсан, харагдах орчин сайтай, замын тоос шорооноос зайд байрлах бөгөөд цаатан үндэстний амьдрал, худалдаа арилжаанд ойр байрласнаараа их онцлогтой. Түүнчлэн анги хамт олон, албан байгууллагын групп хүмүүсийг хүлээн авч тав тухтай чанартай үйлчилгээг үзүүлэх болно.

“Гранд тур” жуулчны баазын аялалын төрлүүд:
Морин аялал
Явган аялал
Уулын аялал
Моторт завин аялал
Малчин, цаатан айлаар зочлох
Цаа буга унах, зургаа авахуулах
Загасчлах аялал

Рэнчинлхүмбийн аялал
Уб – Мөрөн – Хатгал – Гранд Тур Жуулчны Бааз – Жиглэг – Рэнчинлхүмбэ Жуулчны Бааз – Гранд Тур Жуулчны Бааз

Уб- Мөрөн Хүртэл Машин, Онгоц 780км
Мөрөн – Хатгал Машин 100 Км
Хатгалаас – Гранд Тур Амралтын Бааз 28 Км Машин
Гранд Тур Амралтын Бааз – Жиглэг 10 Км Жижиг Усан Онгоцоор Явна/Машин, Мориноос Мөн Сонгох Боломжтой/
Жиглэг – Рэнчинлхүмбэ 60 Км Мориор 1 Хоног Аялж Очно. /Мориор Аялахадр Хогрогийн Голын Захад Очиж Хээр Хонож Задгай Гал Дээр Хоол Хийж Майханд Амруулна. 5 Цаг мориор явж очно.
Хогрогийн голоос зүүн тайга цаатны хотонд очиж цаатан иргэдийн аж амьдралтай танилцана.
Буцаж Хогрогийн Гол Ороод Дахиж 5 Цаг Яваад Тэнгисийн Гол Дээр Очно
Тэнгисийн Гол Дээр Очиж Загасчлан./ Зэвэг, Хадир, Тул Загас Барих Боломжтой/
Мориор Явах Бүх Үед Тогооч, Гал Тогоо Нь Машинаар Дагаж Явна.
Энэ Нь Групп Аялал
Энэ Үед Үзэсгэлэнт Дархадын Хотгороор Аялна.
Буцахдаа Гранд Тур Амралтын Бааз Орно.
Энэ Хугацаанд Монгол Орны Онгон Байгалийн Бүхий Л Үзэсгэлэнт Сайхныг Харж Араатан Амьтан, Жигүүртэн Шувуу, Ховор Ургамал Цэцэгсийг Харах Боломжтой.

Онцлог давуу тал:
Хөвсгөл далайруу харсан цэлгэр цонх бүхий тохилог том ресторан, Монгол үндэсний хэв шинжийг агуулсан нийт 20 гэр, далайруу харсан том цонх бүхий тохилог 5 байшин, хүүхдийн тоглоомын талбай, сагс вольболын талбай, задгай саравч, боловсон 00, халуун ус бүхий шүршүүр зэрэг амрагч таны ая тухыг хангах бүхийл зүйлсийг бүрдүүлсэн бөгөөд доторх бүх зүйлс нь шинэ, цэвэрхэн, ая тухыг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм. Мөн Цаатны отог, малчин айлд зочлохоос гадна худалдаачдын өөрсдийн хийсэн гар урлал, цаа бугын эвэр арьс, шир болон таван хошуу малын ноос ноолуураар брэнд болгон хийсэн бүтээгдэхүүнийг өөрийн хүсэлдээ нийцүүлэн авах боломжтой.

Та манай баазад ариун цэврийн шаардлага хангасан, орчин үеийн тохилог шинэхэн угаалгын болон ариун цэврийн өрөө, душанд орохын зэрэгцээ чөлөөт цагаа идэвхитэй өнгөрөөх үүднээс сагс, волейвол тоглож, хотын дуу чимээнээс хол хөгжмийн намуухан аянд сувд мэт гялалзах нуурын мандалыг харж байгалын сайхан амрах боломжтой. Дээрх амралтыг “ГРАНД ТУР” жуулчны бааз таньд санал болгож байна, Таныг найрсаг хамт олон хүлээж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!