Сейф транс ХХК SAFE TRANS LLC

“Сейф Транс” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. 

Манай компани нь Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ, чанартай материалаар, чадварлаг хамт олон нэгдэж, Монгол улсдаа үлдэхүйц чанартай автозам, төмөр замын суурь бүтэц далан хоолой угсрах, дулааны шугам хоолойн угсралтын ажлыг мэргэжлийн хамт олон хийж гүйцэтгэж байна.

Манай компани нь хүнд даацын өргөгчтэй том оврын механизмаар тоноглогдсон даацын болон тээврийн 20 гаруй машин, ачааны чиргүүл, өргөгч, өөрөө буулгагч, ажилчдын автобус болон хүнд даацын машин механизмаар хамтрагч байгууллагууддаа найдвартай үйлчилгээ үзүүлэхээс гадна хамтрагч байгууллагуудын хүсэлтийн дагуу зорчигч тээврийн автобус нийлүүлэн ажиллаж байна. 

Монголын Ажил Олгогчдын Эздийн Нэгдсэн холбооны 21-н аймаг дахь салбар, болон Эйрмаркет ХХК- зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Таван Толгой Түлш ХХК болон Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газартай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад хувь нэмэрээ оруулан тус байгууллагын үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний хотын тээврийн түгээлтийг хариуцан ажиллаж өдөртөө 300 гаруй тонн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж байна. ЖиСиАР Монголиа ХХК-тай хамтран ажиллаж, бараа материалын ханган нийлүүлэлтийг хийн ажиллаж байна.

Хаяг: БГД

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!