Гоё Сэлэнгэ амралт

“ГОЁ СЭЛЭНГЭ” АМРАЛТ

Улаанбаатар хотоос Дархан-Сэлэнгэ-Алтанбулаг чиглэлийн засмал замаар 327 км, Сүхбаатар хотоос 11 км, Алтанбулаг сумаас 19 км – төв замаас салаад шороон сайжруулсан замаар 3 км-т нарс, хусан ой, далийн ягаан цэцэг алагласан байгалийн үзэсгэлэн төгөлдөр Баянхан хайрханы өвөр “Номтын ам”-д байрладаг “ГОЁ СЭЛЭНГЭ” амралтанд та бүхнийг урьж байна.

Та бүхэн манайд байрлан амрах хугацаандаа манайхаас 18 км зайтай байгалийн үзэсгэлэн нэн төгөлдөр “Сайхны хөтөл”, 8 км-т байрлах “Буурын гол – Хоёр элс”, 13 км-т байрлах домогт Буур хээрийн тал, Оргидог булаг, 26 км-т байрлах “Гүн нуур” зэрэгт зочлон очиж зугаацахын зэрэгцээ “Хүслийг биелүүлэгч” хэмээх домогт “Ээж мод” байгаль – ээжтэйгээ бас учран золгож ариун нандин хүслээ даатгах боломжтой.

Манай амралт нь анги хамт олны нийллэг болон, 10, 20, 30 жилийн уулзалтыг нэг анги нийтийн байр болон гэр шовгор байрууддаа 1 хоногийн 1 хүний 25,000₮ өөр хүлээн авч үйлчилж байна. Үүнд байр хоолны мөнгө бүрэн орсон болно. Жишиг хоол: Өглөө – бантан (Зараа арилгагч) бор цай, Өдөр – 1-р хоол банштай ногоотой шөл 2-р хоол будаатай хуурга сүүтэй цай, Оройн хоол – нарийн махан хуурга сүүтэй цай… Мөн караоке диско, биллъярд 33% хөнгөлөлттэй. 2016

УБ-СБ чиглэлийн галт тэргээр нэг талдаа 7,000 төгрөг. Орой ороод суухад өглөө очно. Буцахад бас л орой ороод суухад өглөө 6 цагт УБ-т бууна.

Хаяг: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Номтын ам, Сүхбаатар хотоос 11 км

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!