Гэрийн автоматжуулалтын систем

Прожект девелопмэнт тотал солюшнс ХХК нь Dahua, Interra, ArtDna, Asenware, Lifesmart брендүүдиийн албан ёсны дистрибьютороор ажилладаг. Бид барилгын цахилгаан, холбоо дохиолол, автоматжуулалт, галын дохиолол, гэрийн автоматжуулалт, CCTV болон инженерийн дэд бүтцийн бараа нийлүүлэлт, угсралт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Бид гэрийн автоматжуулалтын чиглэлээр Утсаар холбогддог болон Wireless төхөөрөмжийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Та өөрийн орон сууц, байшингаа автоматжуулснаар цахилгаан төхөөрөмжүүдээ хаанаас ч удирдах боломжтой болох ба ингэснээр цахилгааны хэмнэлт үүсгэх, Гэрийнхээ бүх удирдлагыг гар утаснаасаа гартаа авах боломж олгох болно. 

Гэрийн автоматжуулалтад:

Гэрийн бүх гэрлийг асааж, унтраах, тодруулж, бүдгэрүүлэх
Цахилгааны бүх залгуурыг удирдах, цагийн тохируулгаар хэрэглээг хязгаарлах
Цахилгаан төхөөрөмжүүдийг удирдах
Цахилгаан халаалтын системийг бүхэлд нь удирдах
Хөшиг, хаалганы цоож, гражийн хаалга, хашааны хаалга зэргийг системд нэгтгэн шууд удирдах
Орон зайнаас үл хамааран гэрийнхээ бүх төхөөрөмжийг удирдах

Гэрийнхээ камерыг гар утаснаасаа хянах
Гэрт гал түймэр, хулгай, ус алдалт гэх мэт аваар осол гарсан үед хэрэглэгчийн гар утсанд шууд мэдээлэл илгээдэг байх

Аудио удирдлагын төхөөрөмжүүд буюу Google assistant, Amazon Alexa ба Apple Siri-тэй холбогдон шууд удирдах

Таны гэрт үүссэн нөхцөл байдлаас хамааран урьдчилан тохируулсан ухаалаг үйлдлүүдийг хийх гэх зэрэг үндсэн функцүүд багтана.

Хаяг: Баянгол дүүрэг 12-р хороо, Нарны гүүрний баруун талд Ворлд вайн төв 801 тоот

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!