Дуут Ресорт

Дуут Ресорт

Өсгүүн ХХК-ийн “Дуут Ресорт” амралт, аялал жуулчлын цогцолбор нь Улаанбаатар хотоос баруун тийш 480 км-т орших Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны ам хэмээх байгалийн үзэсгэлэнт нутагт байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай жуулчны бааз нь 2009 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, нутгийн урчуудын ур ухаан, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг хослуулан ашиглаж барьсан модон хийцийн барилга, байгууламжтайгаараа гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг ихээр татдаг.

Манайх зочид буудлын 9 өрөө, 20 гэр буудал, гэр бүлээрээ амрагчдад зориулсан 5 байрандаа нийт 80 зочин хүлээн авах хүчин чадалтай. Байгалийн өвөрмөц тогтоцтой хослуулан барьсан халуун рашааны задгай бассейнд амарч тухлан цэвэр модон хийцийн, тохилог зочид буудал, гэрүүдэд байрлаж алжаал ядаргаагаа тайлж тухлан амрах таатай орчинг бид Танд зориулж бүтээлээ.

Хаяг: Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны ам

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!