Интермед шинжилгээний хариу

Тус эмнэлэг нь лабораторийн цогц үйлчилгээндээ Японы Sysmex, Швейцарын Roche, Германы Leica, Францын Biomerieux брэндийн хамгийн сүүлийн үеийн анализаторуудыг ашигладаг.

Тус тасгийн нарийн мэргэшсэн эмч, техникчдийн баг “Эрүүл мэндийн лаборатори, Чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын шаардлага, JCI байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагуудад нийцүүлэн чанар болон аюулгүй байдлын менежментийн системийг үр дүнтэй, идэвхтэй хэрэгжүүлж, 7 хоногийн өдөр бүр 24 цагийн турш үйл ажиллагаа явуулан, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхээр зорин ажилладаг билээ.

Шинжилгээг 1-хээс 5 хүртэл 8:30-аас 16:30, Хагас сайн 9-13 цагийн хооронд өгдөг. Ерөнхийдөө шинжилгээ өгөхөд өлөн байвал зүгээр, залшгүй өлөн өгөх шинжилгээ гэвэл Элэг цөсний үйл ажиллага, өөх тосны болон сахарын шинжилгээнүүд. Шинжилгээний хариунууд ямар шинжилгээ өгч байгаа гэдгээсээ шалтгаалаад өөр өөр байдаг жишээ нь шээсний бактерлогийн /өсгөвөр/ хувьд 2-3 хоногийн дараа гардаг гэх мэт. Дэлгэрэнгүй мэдээллийг та утасаар лавлаж асууна уу? Таньтай цаг алдалгүй холбогдох болно. 

Клиник химийн шинжилгээ

  • Цусны ерөнхий шинжилгээ, цусны бүлэг, хувийн тохироо
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Цусны хийн шинжилгээ
  • Цус болон шээсний осмос чанар тодорхойлох
  • Шээсэнд зарим төрлийн эмийн бодис илрүүлэх
  • Харшлын шинжилгээ
  • Биеийн шингэний ерөнхий шинжилгээ
  • Өтгөнд далд цус илрүүлэх
  • Өтгөнд хеликобактерийн антиген илрүүлэх болон амьсгалын уреаза сорилоор хеликобактер илрүүлэх
  • Иммунологийн шинжилгээ
  • Зүрхний үйл ажиллагаа
  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа
  • Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын шинжилгээ
  • Хавдрын маркерууд
  • TORCH халдвар, ургийн хоёрлосан, гурвалсан тестүүд
  • Элэгний вирусийн маркерууд
  • Аутоиммуны эмгэг оношилгоо
  • Ясны бодисын солилцоо
  • ДОХ, тэмбүү илрүүлэх

Молекул биологийн шинжилгээ

  • Элэгний вирус тоолох шинжилгээ (HCV-RNA, HBV-DNA)
  • Бэлгийн замын үүсгэгчдийг тодорхойлох PCR шинжилгээ (заг хүйтэн, хламиди, микоплазм, уреаплазм, гарднерелла, хүний папиллома вирус)
  • Амьсгалын замын сорьцноос M.pneumoniae илрүүлэх PCR шинжилгээ

Микробиологийн шинжилгээ

  • Төрөл бүрийн эмнэлзүйн сорьцноос бактер, мөөг өсгөвөрлөж антибиотик мэдрэг чанар тодорхойлох
  • Ходоодны биопсийн эдээс хеликобактер өсгөвөрлөж, антибиотик мэдрэг чанар тодорхойлох
  • Үтрээний наалдацын шинжилгээ
  • Жирэмсэн үед хийх В бүлгийн стрептококкийн (GBS) илрүүлэг (screening) шинжилгээ
  • Хамрын болон залгиурын арчдаснаас метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA) илрүүлэг (screening) шинжилгээ
  • Амьсгалын замын сорьцноос томуугийн А ба B хэв шинжийн вирус, аденовирус, Respiratory synсytial вирусын антиген илрүүлэх
  • Өтгөнд шимэгч хорхойн өндөг, ротавирус, аденовирус, норавирус, Cryptosporidium parvum/ Giardia lamblia/Entamoeba hystolitica, Campylobacter jejuni/coli-ийн антиген, С. difficile-ийн А/B хор илрүүлэх

Эд, эсийн шинжилгээ

  • Мэс заслаар тайрагдсан (бүтнээр болон хэсэгчлэн) эмгэг үүсгэврийг шинжлэх
  • Хатгалтаар авсан эдийн шинжилгээ (хөх, элэг, уушги гэх мэт)
  • Эсийн шинжилгээ (умайн хүзүү, хөх, бамбай, булчирхай, тунгалгийн булчирхай, шээс, үений шингэн, хэвлийн болон цээжний хөндийн гэх мэт)
  • Уушги, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн шулуун гэдэс, давсаг, түрүү булчирхай зэрэг эрхтний дурангаар авсан эдийн шинжилгээ
  • Хавдрын иммуногистохимийн шинжилгээ (хөх уушги гэх мэт)

Мэдээллийн ажилтан: 7701-1111
Яаралтай тусламж: 7700-0103
Байгууллагатай холбоотой мэдээллийг: 8008-1919

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!