Мандал

Мандал Жуулчны Бааз (Хар зүрхний хөх нуур)

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.

Хаадын сийлбэрийн өмнө тэдгээрийн Монголын төрийг барьж байхдаа бүтээсэн үйл хэрэг, тухайн үед тохиож байсан онцлох үйл явдлуудын талаархи англи, монгол хэл дээрх тайлбар бүхий самбарыг байрлуулан тавьжээ. Мөн гол хаалганы хоёр талаар Чингис хааны есөн өрлөг жанжны сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг.

Мандал Жуулчны Бааз (Хар зүрхний хөх нуур) нь таны захиалгаар амт чанар сайтай европ болон үндэсний хоолоор үйлчилнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!