“Метро-Экспресс” ХХК 

“Метро-Экспресс” ХХК

Манай “Метро-Экспресс” ХХК нь 2001 онд Изриаль улсын 100% -н хөрөнгө оруулалттайгаар байгуулагдан Улаанбаатар хотод өөртөө үйлчлэх угаалга болон хими цэвэрлэгээний үйлчилгээг анх нэвтрүүлж, өнөөдөр 130 гаруй ажилтантай нийслэл хотод нийт 25 гаруй салбартай, зах зээлийн 70%-ийг эзлэж, 200 мянга гаруй тогтмол үйлчлүүлэгчидтэй болоод байна.

Эрхэм зорилго:  Хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж дэлхийн стандартад хүрсэн чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах

Хими цэвэрлэгээ:

Бид европын стандартад нийцсэн Италийн улсын ILSA фирмын бүрэн автомат хими цэвэрлэгээний машин тоног төхөөрөмжөөр технологийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай чанартай хими цэвэрлэгээ хийж өөрийн бүх салбаруудаар үйлчилж байна.

Угаалгын үйлчилгээ:

Америкийн Alliance Laundry Systems компаний Speed Queen, UNIMAC маркийн 6.5кг-55кг хүртэлх багтаамжтай угаалга хатаалгын машин, Герман улсын Henkel компаний Persil, Perwoll угаалгын бодисоор төрлийн бүрийн овор хэмжээ материалтай хувцас эдлэлийг угааж цэвэрлэдэг.

Толбо арилгах үйлчилгээ:

Бид Америк, Германы угаалгын толбо арилгах бодис болон өөрийн Метро лабораторид үйлдвэрлэсэн толбо арилгах тусгай бодисоор төрлийн бүрийн хувцас материал дээрхи толбыг мэргэжлийн өндөр түвшинд арилгаж нэмэлт үйлчилгээ хийхээс гадна бусад угаалга цэвэрлэгээний байгууллага, ажилчид, хувь хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгдөг.

Угаалгын нунтаг, гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний худалдаа:

Бид Германы Henkel, Америкийн Church & Dwight, Method products компаний дэлхийд алдартай, байгаль орчин хүний биед сөрөг нөлөөгүй чанарын өндөр түвшин хийгдсэн 100 гаруй нэр төрлийн Брэнд бүтэээгдэхүүнүүдийг бүх салбаруудаар худалдаалж утсаар захиалга авч байна.

Бид 16 жилийн арвин туршлагаараа хэрэглэгчиддээ хамгийн чанартай, орчин үеийн, тав тухтай соёлтой үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ уул уурхай, зочид буудал, ресторан, нисэх онгоцны буудал зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний 600 гаруй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэхээс гадна угаалгын машин тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээ, угаалгын бодисоор тогтвортой тасралтгүй ханган нийлүүлж тэдний угаалгын мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа билээ.

Манай компани нь АНУ-ын “Alliance Laundry systems” компани, Итали улсын “Grandimpianti” үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компани Герман улсын “Нenkel” зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд “Alliance Laundry systems” компани, Германы “Нenkel” Израйлийн “H&B”, Америкийн “Method” “Church&Dwight” брендүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм.

Эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа:

Изриал улсын Health & Beauty компаний Сөнөсөн тэнгисийн эрдэс баялагаар баяжуулсан эрүүл мэнд гоо сайхны 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүх салбар цэгүүдээр худалдаалж утсаар захиалга авч хүргэж байна

Манай компани химийн болон угаалгын машин тоног төхөөрөмжийн худалдаа засвар үйлчилгээ хийдэг
  • Америкийн Alliance Laundry Systems компаний Speed Queen, UNIMAC, IPSO брэндийн үйлдвэрлэл бизнесийн зориулалттай угаалга хатаалгын машин, индүүний тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Бельги, Итали, Турк улcын ILSA, Renzacci, Grandinpianti, Fimas, Silc, LACO, Malkan, Lapauw хими цэвэрлэгээний машин, төрөл бүрийн том жижиг оврын индүүний тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ
    Нийгмийн хариуцлага, амжилт бахархалын талаар

    Метро Экспресс компани Монгол улсад угаалга хими цэвэрлэгээний салбартаа манлайлан ажиллаж өндөр ур чадвартай чадварлаг 100 гаруй мэргэшсэн ажилтан бэлтгэж, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг эзэмшүүлэн тэдний ажиллах нөхцөл, мэдлэг ур чадварыг улам бүр дээшлүүлэн ажиллаж байна.

    14 жилийн хугацаанд нийслэлийн хэрэглэгчдэд орчин үеийн тав тухтай соёлтой, өндөр чанартай угаалга хими цэвэрлэгээ, дэлхийд алдартай угаалга гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр жилд 120000 гаруй иргэнд үйлчилж, хөнгөлөлтийн карттай байнгын үйлчлүүлчдийн тоо 41000-д хүрээд байна.

    Мөн Монгол улсын томоохон аж ахуйн нэгжүүд болох Оюу толгой, Айванхоу майнз, Бороо Гоулд, Энержи Ресоурс, МИАТ, Суудлын вагон депо,  “Чингис хаан” зочид буудал, “Баянгол” зочид буудал”, “Хаан палас” зочид буудал, “Палас” зочид буудал,“Пума империал” зочид буудал,“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Шангрила” ХХК гэх зэрэг 600 гаруй байгууллагуудад угаалгын машин тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, угаалгын бодисоор тогтвортой тасралтгүй ханган нийлүүлж тэдний угаалгын мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа билээ.

    Манай компани нь хэрэглэгчдэд чанартай, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлснээр зочид буудал, уул уурхайн компани, эмнэлэг, халамжийн газар, жуулчны баазууд гэх мэт улсын болон хувийн олон компани, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж тэдний талархал хүндэтгэлийг байнга хүлээн авдаг билээ.

1 comment

  1. хүүхдийн 100 тай ойр салбар байгаа юу

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!