Монголын цахим институт

Сургалтын топ стандартыг хэвшүүлэгч, үндэсний оюуны баялаг бүтээгч Монголын ЦАХИМ институт нь шинэчлэлт, өөрчлөлтийн эрин зуунд дасан зохицох, хөрвөх, манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэх, хувь хүний хөгжлийг дэмжин, сургалт, судалгаа, консалтинг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн болон бизнесийн байгууллагуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2013 онд байгуулагдан 3200 гаруй суралцагчдыг төгсгөж, 200-аад ААН, байгууллагуудад сургалт болон зөвлөх үйлчилгээг мэргэжлийн баг хамт олон амжилттай явуулж, багагүй туршлага хуримтлуулсаар байна.

Бид 2013 оноос хойш салбартаа анхны ЦАХИМ байгууллага болон үүсгэн байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага юм.

Манай хамт олон хүүхэд, залуучууд, иргэд, ААН-үүдэд дараах үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:
1. Консалтинг үйлчилгээ
– ХАБЭА-н чиглэлээр
– Хүний нөөцийн менежментийн чиглэлээр
– Албан хэрэг хөтлөлтийн стандартын чиглэлээр
– ISO стандартын чиглэлээр
2. Сургалт, судалгаа
– ХАБЭА-н бүх төрлийн сургалт, судалгаа
– Олон улсын чанарын менежментийн сургалт, судалгаа
– Хувь хүний хөгжлийн сургалт
– Ажилтны харилцаа, хандлага бүтээмжийг дээшлүүлэх сургалт
– Сэтгэл зүйн сургалтууд
3. Сэтгэл зүй болон Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр
Орос, Америк улсын эрдэмтдийн гаргасан шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог арга аргачлал, оношлогооны багаж төхөөрөмжөөр хүний бодит нөөц боломж, төрөлхийн өгөгдөл, сэтгэл зүйн онцлогийг тодорхойлон зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, оношлогоонд тулгуурлан, хувь хүний болон тухайн байгууллагын онцлогт тохирсон сургалтууд болон бусад ажил үйлчилгээ явуулж байна. Үүнд:

1. Генетик тест /Хувь хүний төрөлх 21 онцлогийг илрүүлнэ/
2. Тоон мэдээлэл тест /Хувь хүний 16 үзүүлэлтийг илрүүлнэ/
3. Мэргэжил сонголтын тест /Мэргэжлийн хэв шинжүүдийг тодорхойлно/

Хаяг: СБД 7-р хороо Хөгжим бүжгийн коллеж-ын зүүн АО-ны 205 тоот

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!