Найман нуур жуулчны бааз

Найман нуур жуулчны бааз

Өвөрхангай аймгийн Уянга сум Хангайн нурууны зүүн урд хэсэгт Хүйсийн найман нуурын хамгийн үзэсгэлэнт Ширээт нуурын зүүн урд эрэгт байрладаг. Орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж дурсгалт газрын орчны хамгаалах, орчны төлөвлөлтийг хийх, адал явдалт аялалын төрлүүд болох морин, сарлагийн, спорт явган аялалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зорих газруудыг шинэлэг маршрутаар холбох зорилготойгоор 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүчин чадал:

  • Манай бааз нэг ээлжиндээ 50-60 жуулчин хүлээн авах чадалтай
  • 40 хүний багтаамжтай хурал, сургалт, семинар зохион байгуулах боломжтой
  • Европ, Монгол хоолны гэр ресторан
  • Жуулчин хүлээж авах тохилог 10 гэр
  • Орчин үеийн стандарт шаардлагыг хангасан шүршүүр, ариун цэврийн өрөөтэй
  • Орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий модон хийцийн барилга

Аялал:

  • Морин болон сарлагийн аялал
  • Явган аялал
  • Усан завины аялал
  • Орчин тойрны үзэсгэлэнт байгаль болон түүх соёлын үзмэрүүдийг үзүүлэх (Галт уулын тогоо, шувуу харах, цэцэг үзэх)

 

Хаяг: Өвөрхангай аймаг Уянга сум, Хангайн нурууны зүүн урд хэсэгт Хүйсийн найман нуур Ширээт нуурын зүүн урд эрэгт байрлана.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!