Нарны Орон жуулчны бааз

Жуулчны бааз

Нарны орон амралтын газар, жуулчны бааз, amralt, amraltiin gazar, амралт

Нарны Орон жуулчны бааз

Ая тухтай амралтыг аяллын турш мэдрүүлэх Нарны Орон жуулчны баазад зочлоорой. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Нарны орон амралтын газар /amralt, amraltiin gazar/ нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжин Болдогоос ердөө 1 км-ын зайд байрладаг бөгөөд хамт олон, найз нөхөд, ураг саднаараа ирж амрахыг урьж байна.

Манай жуулчны бааз нь гэр, байшин хосолсон бөгөөд

  • 15 ханатай ресторан гэр. (60-150 хүн)
  • Сагс, волейбол талбай.
  • Сонирхогчдын гольф.
  • Билльярд, теннис
  • Караоке
  • Хүүхдийн тоглоомын талбай.
  • Усан оргилуур
  • Жуулчин хүлээж авах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Бид нэг удаа 120 хүнийг хүлээн авах боломжтой. Мөн гэр ресторан нь орчин цагийн нүүдэлчин хэв шинжийг агуулсан тансаг зэрэглэлийн шийдлээр бүрэн төлөвлөгдсөн гэдгийг дуулгахад таатай байна. “Нарны орон” жуулчны бааз нь 5 га газар хамарсан бөгөөд цэлгэр орчинд зочдоо угтан авдаг.

Бид өөрсдийн 20 гаруй ажилтан, алба хаагчдын ажлын ур чадвараар манайхыг зорьж ирсэн амрагчиддаа ая тух, сэтгэл хангалуун орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарах болно. Мөн манай баазад амарч буй амрагчид харьцангуй бага зардлаар сэтгэл амар аялж, зугаалах боломжтой. (амралт)

Бид амрагчиддаа тусгайлан зориулж иж бүрэн гольфийн талбай тохижуулснаас гадна байгалийн мэт үзэсгэлэнт хүрхрээ хийсэн. Мөн сагсан бөмбөгийн талбай, зөвхөн хүүхдэд зориулсан тоглоомын талбайг шийдэж өгсөн.

Хаяг: Төв аймаг, Эрдэнэ сум, Цонжин болдог (Чингисийн морьт хөшөө)-с засмал замаар ертөнцийн зүгээр 2 км (замын хажуугийн км-ийн заалтын яг 55 км-т)

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!