“Нуман Алтай” ХХК байгаль орчны үнэлгээ

Танилцуулга
Манай компани нь Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний ажлыг уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, дэд бүтэц гэсэн салбаруудаар шуурхай, чанартай гүйцэтгэж байна.

Манайхаас гүйцэтгэж байгаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ба зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаанд МУИС-ийн факультет, салбар сургуулиуд, ШУА-ийн Газарзүй, Геоэкологи, Биологи, Хими-химийн технологийн хүрээлэн, баруун бүсийн судалгаанд Ховд их сургууль зэрэг боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудаас эрдэмтэд, мэргэжилтэн судлаачид оролцон ажилладаг болно.
Манай байгууллага нь байгалийн шинжлэлийн болон Хүрээлэн буй орчин судлалын олон асуудалд иж бүрэн хандах, орчин үеийн түвшний судалгаа, үнэлгээ хийх чадвартай бөгөөд үүний баталгаа нь манай мэргэжилтнүүдийн эрдэм боловсрол, мэргэжлийн ур чадвар ба туршлага, зохион байгуулалт болно.

Манай компанийн судлаачдын багийг өргөжүүлэх, залгамж халааг нь бэлтгэх зорилгоор МУИС-ийн байгаль шинжлэлийн мэргэжлийн магистрант, докторант, залуу эрдэмтдийг үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулж, тэдний онолын мэдлэг, дадлага туршлагыг дээшлүүлэхэд бодит туслалцаа үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Судалгааны материаллаг баазын хангамж

Манай компанийн эрхэм зорилго нь мэргэжлийн өндөр түвшний үйл ажиллагаа билээ. Тиймээс судалгаа, үнэлгээний ажилдаа орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашигладгаас гадна улсын хэмжээнд аккредитацлагдан, хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийг түшиглэн ажиллахыг ямагт эрмэлздэг болно.
Тиймээс ч бид доорхи байгууллага, лабораторитой тогтмол хамтран ажиллахыг эрхэм болгодог. Үүнд:
– Байгаль орчны шинжилгээний төв лаборатори
– МУИС-ийн Химийн факультетийн лабораториуд
– Геологийн төв лаборатори
– ШУТИС-ийн Экологийн лаборатори
– Эрүүл ахуй- ариун цэврийн хяналт шинжилгээний төв лаборатори
– Хими – химийн технологийн хүрээлэнгийн лаборатори
зэрэг болно.
Үүний хамт, зарим төрлийн шинжилгээг өөрийн багаж төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэдэг билээ.

Үйл ажиллагааны чиглэл
Манай компани нь үндсэн үйл ажиллагаагаа Олон улсын болон Монгол улсын хууль ёсны хүрээнд явуулдаг бөгөөд экологийн сургалт, судалгаа, Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Нарийвчилсан Үнэлгээний ажлыг мэргэжлийн ур чадварын өндөр түвшинд гүйцэтгэж, үйлчлүүлэгч байгууллагаа мэргэжлийн туслалцаа зөвлөгөөгөөр бүрэн хангах явдлыг өөрийн эрхэм зорилгоо хэмээн үздэг билээ.

Хаяг: Зүүн 4н замаас Жуков явах замд 59Б байр, 306  тоот

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!