Орхон Түшээ жуулчны бааз

Орхон Түшээ жуулчны бааз

Орхоны хөндийн байгалийн үзэсгэлэнт газар болох 22 метрийн өндрөөс урсах Улаан цутгалангийн хүрхрээ, бага хүрхрээ, газрын хүйгээр холбогдсон байгалийн үзэсгэлэнт найман нуур болох Сэнж нуур, Дөрөө нуур, Хүйс нуур, Ширээт нуур зэрэг нуурууд Могойтын рашаан, Хятрууны рашаан, Түрэгийн дурсгалт бичээс бүхий Цагаан хошуу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах болно.
Манайх нэг дор 50-60 хүн хүлээн авах Монгол үндэсний гэр буудал, боловсон бие засах газар, халуун хүйтэн шүршүүр, гэр ресторан болон морин аялал, сарлагийн поло, үндэсний хоол /хорхог, боодог/ зэрэг захиалгат үйлчилгээтэй.

 

Хаяг: Өвөрхайнгай аймгийн Бат-Өлзий сумаас 28 км, Хужирт сумаас 78 км, Орхон голын эх Улаан цутгаланд байрладаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!