Оршил Ресорт

Жуулчны бааз, амралтын газар

Оршил Ресорт амралтын газар

Баянзүрх дүүргийн 20-р хороо Шар хоолойн аманд байрлах “Оршил ресорт” 4 улирлын амралтын газар нь Улаанбаатар хотын төвөөс 60 минут, 35км орчим зайд буюу буюу Монгол шилтгээн цогцолбороос 18км-ын зайд байрладаг.

Оршил Ресорт амралтын газар нь ойн төгөл, горхи, уул гээд байгалийн үзэсгэлэнт хэв шинжийг цогцлоосон, Улаанбаатар хотын гадна орших, амарч тухлахад хамгийн тухлаг, нам гүм таатай орчин юм.

Бид танд халуун, хүйтэн устай зочид буудлын өрөөнүүд болон шалны халаалттай модон байшинг санал болгож байна.

Орчин үеийн тохижилт бүхий манай амралт нь, ресторан, арга хэмжээ зохион байгуулах боломжтой гадаа тайз, хөгжим аппратур, караоке, сагс болон воллейболын талбай, ширээний теннис, дартс, хүүхдийн тоглоомын талбай, ATV /4 дугуйт машин/ зэрэг таны амралтыг таатай болгох бүхий л үйлчилгээг үзүүлж байна.

Манай амралт нийтдээ 60 орчим ортой бөгөөд  хувь хүн, хамт олон, албан байгууллагыг байнга хүлээн авч байна.
Эрхэм таны өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд таныг хүрэлцэн ирж, нам гүм орчинд цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг урьж байна.

Хаяг: УБ хотоос 30к Гачууртын эцэсээс 15 км Шар хоолойн аманд байрладаг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!