Парк ресторан

ПАРК ресторан нь буудлын 1-р давхарт байрлах бөгөөд нэг ээлжиндээ 80-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Та өөрийн сонголтоор Европ болон Монгол үндэсний олон төрлийн хоолыг захиалах бүрэн боломжтой. Хоолны даруулга болох төрөл бүрийн амттанаас гадна олон улсын стандартыг  хангасан архи, дарс, согтууруулах найрлагагүй ундаа зэргээр үйлчилнэ. Та бүхний захиалгаар баяр ёслол, хурим найр, төрөл бүрийн хүлээн авалтын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулна. Та бүхний захиалгын дагуу үйлчлэхээс гадна бидний зүгээс төрөл бүрийн нэмэлт үйлчилгээг санал болгоход бэлэн байгаагаа илэрхийлье.

  • Тайз болон мэргэжлийн дуу хөгжмийн төхөөрөмж
  • Эйркондишн
  • LED телевизор
  • Wi-Fi интернэт

Бид танд санаанд оромгүй хямд үнэ, чанартай үйлчилгээ, тав тухтай байдлыг мэдрүүлэх болно.
– Меню 35,000₮-55,000₮ хүртэл
– Та өөрт тохирсон меню зохиох боломжтой
– Хамгийн уян хатан саналууд
– Хуримаа хийж буй хосууддаа Park зочид буудлын DELUXE өрөөнд нэгэн үдшийг ая тухтай өнгөрүүлэх эрхийг олгож байна.
– Үсний сэвлэг үргээх ёслол хийж буй бяцхан үйлчлүүлэгч нартаа гарын бэлэгтэй гэх мэтчилэн олон олон саналууд та бүхнийг хүлээж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!